Нийгэм

Өнөөдөр болох зарим үйл явдал

 09:00 цагт: Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрынхан \Хангардийн 12 давхарт\ Цус хандивлах сайн үйлсийн аянд нэгдэж цусаа өгнө.

11:00 цагт: “ЯЛЛАГЧ” уран сайхны киноны албан ёсны хэвлэлийн бага хурал Шангри-Ла зочид буудлын хэвлэлийн бага хурлын танхимд болно.

11:00 цагт: Монголын үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөлийн хурал цуцлагдах болсон талаар МҮБХ-оос Хэвлэлийн хүрээлэнд мэдээлэл хийнэ.

11:00 цагт: MN-Мэдээллийн төвд Эрдэм шинжилгээ, судалгааны ажлаараа дотооддоо төдийгүй олон улсад манлайлж буй шилдэг эрдэмтэн судлаачдад жил бүр “ОНОМ” сангийн нэрэмжит “Шинжлэх ухааны шагнал” олгох талаар тус сангаас мэдээлэл хийнэ.

“Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд 11:00 цагт: “Багшийн цалинг нэмүүлэх түр хороо”-ноос Тавдугаар сарын 1-ний багш нарын ажил хаялтын талаар Засгийн газар, БСШУСЯ-нд мэдэгдэл, БШУҮЭ-д шаардлага хүргүүлэх тухай хэвлэлийн бага хурал зарлалаа.

11:30 цагт: “Үр ашиггүй Эрдэнэс Монгол” ХХК-ийг татан буулгах талаар “Ардын заргын товчоо” ТББ-аас хэвлэлийн бага хурал зарлалаа.

11:30 цагт: Хүүхэддээ хайртай хүн бүрт зориулсан хүүхдийг зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх аян улсын хэмжээнд эхэллээ. Энэхүү аяны талаар Замын цагдаагийн албаны төв байранд мэдээлэл хийнэ.

13:00 цагт: Оюутны хөгжлийн зээлийг 2018.05.01-нээс хүүгүй, барьцаагүй буюу шинэ журмаар олгож эхэлж буйтай холбогдуулан нээлтийн ёслол, мэдээлэл хийх албан ёсны арга хэмжээ Багшийн хөгжлийн ордны 205 тоотод болно.

13:00 цагт: МҮЭ-ийн холбоо цалин нэмэгдүүлэх нэмэлт хэлэлцээр эхлүүлэх, Хөдөлмөрийн хуульд ҮЭ-ийн зөрүүтэй байгаа саналыг тусгуулахыг төр засгаас шаардаж, Сүхбаатарын талбайд жагсаал цуглаан зохион байгуулна.

13:30 цагт: Цахим сэтгүүлзүйн II форум МУИС-ийн номын сангийн Их танхимд болно.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close