Улс төр

Н.Чимгүүндарь, Г.Тэнгэр нарыг дахин Элчин Сайдад зүтгүүлэхийн учир юу вэ?

Өчигдөр Монгол Улсын Засгийн Газар хуралдан, Монгол Улсаас Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Очирын Энхцэцэг, Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбадаржаагийн Батжаргал, Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ядмаагийн Ариунболд, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Элчин сайдаар Наранхүүгийн Тулга, Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гончигзэвэгийн Тэнгэр, Тайландын Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Наваан-Юндэнгийн Чимгүүндарь нарыг тус тус томилуулах асуудлыг хэлэлцэн дэмжиж, энэ тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтлоо.

О.Энхцэцэг дипломат албанд 31 жил ажилласан, 2017 оноос Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын захирлаар ажиллаж байна. Д.Батжаргал төрийн албанд 31 жил ажилласнаас дипломат албанд 11 жил ажилласан. 2016 оноос Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яаманд Элчин зөвлөхөөр ажиллаж буй.

Я.Ариунболд дипломат албанд 22 жил ажиллаж буй бөгөөд 2016 оноос Гадаад харилцааны яамны Консулын газрын захирлаар ажиллаж байна. Н.Тулга дипломат албанд 29 дэх жилдээ ажиллаж буй. 2017 оноос Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн орнуудын газарт зөвлөхөөр ажиллаж байна. Г.Тэнгэр МАН-ын хэлтсийн дарга, Гадаад Харилцааны дэд сайд байсан. Н.Чимгүүндарь Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын зөвлөхөөр ажиллаж байсан.

2018 оноос Гадаад харилцааны яаманд Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар ажиллаж байна. Эднээс Н.Чимгүүндарийг Монгол Улсаас Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад, Г.Тэнгэрийг Монгол Улсаас Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад тус тус өмнө нь нэр дэвшүүлсэн ч Ерөнхийлөгч Х.Баттулга татгалзсан билээ.

Гэтэл Засгийн Газар “Монгол Улсаас Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Г.Тэнгэрийг, Монгол Улсаас Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Н.Чимгүүндарийг, Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ё.Отгонбаярыг тус тус тохоон томилох тухай асуудлыг Улсын Их Хурлын 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн зөвшилцсөн.

Гэвч Элчин сайдаар ажиллахаар болсон эдгээр нэр дэвшигчид нь тухайн албыг хаших насны шалгуурыг хангаагүй, тэднийг томилохдоо төрийн албаны мерит зарчмыг зөрчсөн болон Монгол Улсын чухал “гуравдагч хөрш” орнуудад суух Элчин сайдын өндөр хариуцлагатай албыг зохих түвшинд хашиж чадахгүй гэж үзэж байгаа зэргийг харгалзан тэднийг тохоон томилох тухай зарлиг болон Итгэмжлэх жуух бичгийг гаргах боломжгүй байна.” гэсэн тайлбартай буцаагдсан Н.Чимгүүндарь, Г.Тэнгэр нарыг дахин элчин сайдад нэр дэвшүүлж буй нь хачирхалтай юм. МАН-ынхан Н.Чимгүүндарь, Г.Тэнгэр нарыг ямар шалтгаанаар дахин дахин Элчин Сайдад зүтгүүлээд байна вэ?

Л.Ганзориг

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

3 Сэтгэгдэлтэй

  1. Elchin caidaap tomilogdoj baigaa khymyyc bolowcpol caitai ypid ni tepiin alba khashij baican ajliin typshlaga bolowcpoltoi . X.Battulgatai jishikheep bol bolowcpol munch endep baina daa.

  2. Гадаадад монгол улсыг төлөөлөх хүнийг нас тогтсон, ажил, амьдралын арга туршлагатай хүнийг томилох ёстой. Тэрнээс биш олон сургуульд зэрэг зэрг сурч олон диплом өвөртөлсөн хүнийг биш. Гол нь ажил, амьдралын их сургуулийг нилээн хэдэн жил дүүргэсэн байх ёстой. Гадаад улсуудаа ч бод, хүүхэд шиг хүнтэй эн зэрэгцээд яриа өрнүүлэх нь тухайн хүндээ эвгүй биш үү.

  3. хэдэн сургуулийн диплом биш, хамгийн түрүүнд сэтгэл зөвтэй , зүтгэлтэй, хувийн эрх ашгийг 1-рт тавьдаггүй, нам дагаж намирдаггүй, зарчимтай хүмүүсийг төрийн албанд оруулах хэрэгтэй байна. нэг л олон цүнх баригч, мөнгө мөрөөдсөн, өөрийнхөө ч учрыг олж чадахгүй бүхэл бүтэн үе бий болчихлоо.

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close