“Намайг гүйцээгээд алчихгүй яасан юм бэ? “

[starbox]

Одоогоос 10 гаруй жилийн өмнө Монголын нэн шинэ үеийн түүхэнд хараар бичигдэж үлдсэн харуусалтай явдал 2008 оны долдугаар сарын 1-нд болсныг бид мартаагүй. Үймээн самуун, өнчрөл хагацал, уй гашуу, уйтгар гуниг, айдас хүйдэст автсан энэ өдөр сонгуулийн үр дүнгээс болж, монголчууд талцан маргалдаж, жагсахдаа таван хүний амиар “гарздаж”,  мянга шахам хүнийг эрүүдэн шүүсэн тохиолдол дэлхийд байхгүй гэдэг.

Тайван эхэлсэн хүмүүсийн жагсаал сүүлдээ МАХН-ын байр луу чиглэж, хаанаас эхэлсэн нь тодорхой бус гал түймэр гарч, байр шатаж эхэлсэн. Энэ үед МАХН буюу одоогийн намын дарга С.Баяр байжээ. Одоогийн эрх баригчдын төв байрыг ард түмэн, цагдаа нарын үймээн самуун биш тухайн үеийн Ерөнхий сайд, эрх мэдэлтнүүд  зохион байгуулалттайгаар галдан шатаасан гэх мэдээллийг “долдугаар сарын 1-ны хохирогчдын холбоо”-ноос өнөөдөр өглөө. Тус холбооноос Ерөнхий сайд асан С.Баярыг хариуцлагаа хүлээж, түүнийг яллахыг  шаардаж, хохирогчдод анхаарлаа хандуулахыг эрх баригчдаас хүслээ.

Талийгч С.Ганбаатарын эхнэр А.Оюунбилэг: С.Баярын харгайгаар  нөхөр маань шоронд булуулж, 10 гаруй жил амьдралыг нуруун дээрээ үүрч явна

Нөхөр маань долдугаар сарын 1-нд сонгуулийн будлиантай явдалыг эсэргүүцэж бүх нийтийн жагсаалд оролцож явахдаа учир битүүлгээр амиа алдсан.

Намын байранд гавтайгаа нас барсан байсан. Үүрээр дөрвөн цагийн үед галыг унтраах үед холбогдох албаны хүмүүс нь нэг ч иргэний амь нас хохироогүй гэж мэдэгдсэн мөртлөө нөхөр маань угаартаж нас барсан байдалтай байсан.

Шүүх шинжилгээний дүгнэлт, хууль хүчний байгууллагаас нөхрийг минь угаартаж амиа алдсан гэх дүгнэлтийг гаргасан ч би одоо болтол итгэдэггүй.  Ерөнхий сайд асан С.Баярын харгайгаар нөхөр маань шоронд булуулж, би 10 гаруй жил бэлэвсэн явж, амьдралыг нуруун дээрээ үүрч явна.

Батзаяа: Намайг буудсан цагдаад хандаж хэлэхэд тухайн үед гүйцээгээд алчихгүй яасан юм бэ?

Намайг хэн буудсан бэ?, Намайг цагдаа буудсан.  Би тэр үед 16 настай хүүхэд байсан. Одоо би 26 настай. Намайг буудсан тэр цагдаад хандаж хэлэхэд тухайн үед гүйцээгээд алчихгүй яасан юм бэ.

Насаар минь хөгжлийн бэрхшээлтэй болгож орхисон. Ах аа намайг авраарай гэхэд дээрээс дэвслээд зодож байсан тэр цагдаа нар. Үнэнддээ тухайн үед  тэр сонгууль  улс төр чинь надад огт падлийгүй явсан. Одоо надад хамаатай.

Хохирогч Ц.Энхбаяр: С.Баярт хандаж хэлэхэд чи наанаа хоригдож байсан чинь л өлзийтэй 

Долдугаар сарын 1-нд ард түмэн, цагдаа хохирч эрх баригчид хожсон. Байлдааны суманд оногдоод хөгжлийн бэрхшээлтэй болсон энэ хүмүүс, бид нар тамлуулж байна.

Байлдааны сум гэдэг чинь төө гаруй хэмжээтэй сумаар хүнийг маш ойрын зайнаас онож байна гэж бодоод үз. Насаараа хөгжлийн бэрхшээлтэй болж, зарим нь амиа алдсан. Тухайн үед С.Баяр цагдаа нар хүний аминд хүрсэн бол энэ бөндгөрөөрөө хариуцна гэж мэдэгдэж байсан ч өнөөдөр ийм зүйлд хүрнэ гэж бодоогүй биз. Бас Оюутолгойн гэрээ бүтэлгүйтвэл бөндгөрөөрөө хариуцна гэж мэдэгдэж байсан. Үнэнд гүйцэгдэнэ гэж энэ. С.Баярт хандаж хэлэхэд ч чи наанаа хоригдож байсан чинь л өлзийтэй.

 

 

 

 

 

 

 

 

 

 

17 thoughts on ““Намайг гүйцээгээд алчихгүй яасан юм бэ? “

  1. Март 2018-04-30 16:10 at 16:10

    ЮМ л бол С.Баяр буруутай гэнээ. Хар шөнөөр тэнэж яваад буудуулсан нь зөвдөж байна уу? Амьдрал шударга биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Үхэн үхтлээ хонзон санах нь том нүгэл байдаг бөгөөд хойт насандаа зовдог юм.

    Хариулах
    1. Нэргүй 2018-04-30 18:28 at 18:28

      Buruutai baihaas yaahiin !!!!! Tumen buruutai..

      Хариулах
    2. Zochin 2018-05-01 18:17 at 18:17

      Zaaa yarshig zugeer, hohirogch boloh geed yadtsiin. Ter ued buh normalni humuus ajil deeree esvel ger orondoo baij bsan. Zerleg tenuulch hiih yumgui hogiin yumnuud uursdoo sain duraaraa tiishee guij ochij deed zergeer zerlegtej yum suitgej bgaad aluulsiim bgaaz. Hen ch hucheer avaachaagui tiishee, uursdiin sain duraar ochij uimeen samuun degdeecheed odoo yu baliaraad bgaam. Tur zasag zohih arga hemjeegee avsan. Bayar bravo, yamarch buruugui.

      Хариулах
  2. Bayar 2018-04-30 18:00 at 18:00

    5-n huniig sanaatai buudan alsan ter buh huniig sanjiin bayariig bugdiig adilhan olnii omno buudan xoroo

    Хариулах
  3. anh ydaa minii ard tymeniig zochooson hyn?! 2018-04-30 18:21 at 18:21

    Mongoliin ylas tord yah argagyi byryytan bolj siitgebel zohih yabdal bol S.Bayariin tyhai asyydal men!ter bol ikhe dabihai daldagnagch baijee!ter yed erenhiilegch baisaar baihad tom tolgoi gargan chagdaagiin hychiig zeb hybiarlalgyi taban saihan zaluusiig byydan horooson gol etgeed Bayar syy dee!ard tymen ingej dygnedeg,teheer syyh hyyli hyanaltiinhan yaj dygnehiig ni ard tymen harah l yldlee:mengetei hyntei hyibaldana yy?men chanariig ni olood gargana uu?Hyyliihand l naidah dygnelt yldlee!!

    Хариулах
  4. ХОХИРСОН ИРГЭДИЙН НЭГ 2018-04-30 18:31 at 18:31

    С.Баярыг одоо шоронгоос гаргалгүй хорьж байж энэ долоон сарын нэгний ноцтой хэрэгт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх учиртай,ер нь тэр өдөр монгол улсын ерөнхий сайд,ХЗДХ-ийн сайд нар хариуцсан ажилдаа эзэний ёсоор хандсансан бол ийм хэрэг огт болохгүй байсан,хэрэг хуучирдгүй юм,олон жил эд нар ял завшлаа одоо болоо юм биш үү?ямар ч юманд эхлэл-төгсгөл гэж байдаг,ШУДРАГА БАЙЦГААЯ.

    Хариулах
  5. BAYR 2018-04-30 18:40 at 18:40

    Uim buhnii ard tald Bayr baij idej uuj,alj talj bsan uim chini Bayr gelgui oor heniig gehiin ooroor ni duusval ih uim,ur huuhduud ruu ni gai ni shiljij magadgui,uhaantai zangia zuij soeltei tsarailsan tomor hun Bayr bol mongold shuglesen SON of the SATAN

    Хариулах
  6. Нэргүй 2018-04-30 18:49 at 18:49

    тоо мэддэг бол энэ 7 сард л 10 жил болох юм шиг байхын

    Хариулах
  7. Зочин 2018-04-30 19:15 at 19:15

    Тухайн үед.жагсаалыг турхирч байсан.Элбэгпорж Сосорбарам нарын хүмүүсээс. асуугаач тэд д сайн мэдэх. байх одоо ичээндээ орсон юм шиг таг дуугүй тэр залуучууд ч гэсэн зүгээр д гэртээ байж байхгүй яасан юм Цагдах хүн бишүү адилхан ард түмний хүүхэд яаж тал талаас нь зодож байлаа тэд ч бас амь насаа алдсан өөрсдийнхөө бурууг бусдад битгий нял

    Хариулах
    1. Zochin 2018-05-01 18:20 at 18:20

      Buyan Jagaa, Ebi g.m humuus haryutslaga uureh estoi bhoo

      Хариулах
  8. Монгол 2018-04-30 20:34 at 20:34

    О.Магнай Батзандан нар 7 сарын 1 нд хэлмэгдсэн залуусыг цагаатгах талаар яагаад дуугарахгүй бна.Тэднийг цагаатгах шаардлагатай.Буудах тушаал өгсөн нь Баяр гарцаагүй мөн.Баярыг бүх насаар нь хорих хэрэгтэй.Ерөнхийлөгч Баттулга залуусыг цагаатгах байх гэж найдаж өна.

    Хариулах
  9. зочин 2018-04-30 20:40 at 20:40

    Үхснээ хийж тэнд далдаганаж явсан юм, хохь нь

    Хариулах
  10. Нэргүй 2018-04-30 21:30 at 21:30

    Нүүрээ харуулаад нэр овгоо хэлээд үнэнийг хэлж чадахгүй дээр нь ганц үгүүлбэр зөв бичиж чадахгүй амьтад минь битгий бүлтрээд бай. Монгол улс байхгүй болсон. С.Баяр .Элбэгдо нар мантуун завсар хавчуулаад хятад цуугаар амтлаад зүйл дуусгасан. Хайранчиг эх орон монгол нутаг минь. Чааваас гэж.

    Хариулах
  11. Нэргүй 2018-05-01 08:26 at 08:26

    Юм л бол С Баяр буруутай гэж юу байхав дээ

    Хариулах
  12. Suh 2018-05-01 08:59 at 08:59

    Er ni bol buh zuild s bayar elbegdorj 2-buruuai

    Хариулах
  13. янхан сэтгэлгээ үнэртэж байна 2018-05-01 09:12 at 09:12

    Төрд тэрслэгчид ээ гэж …

    Хариулах
  14. ок 2018-05-01 09:57 at 09:57

    сонгуулийн дүн гараагүй байхад будлиантай болчихлоо гээд ард иргэдийг турхирсан улсууд нь ил байгаа шд,хэдэн халтар зоос архины мөнгөний төлөө савсаганаж эх орноо түйвээсэн тэр нөхдийн зөв юм уу,Оюунбилэг гэж чавганц тэр өвгөнөө тийш нь үхсэнээ хийж хар шөнөөр тэнүүлдгийн,олз хайж л очоо биз,харваас тэр тэнэг эмгэнийг цаад талд нь сууж байгаа Халтарын Оюунцэцэг гээд ямар ч боловсролгүй худлаа улс төрд санаархсан төгөлдөр хуурч авгай л хатгаад аваачаа биз

    Хариулах

ок-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн