Цагдаагийн байгууллагад сэтгүүлчдийг тагнаж чагнасан гэх мэдээлэл ирээгүй гэв

 Нэр бүхий сэтгүүлчдийг гэр бүлийн хүмүүсийнх нь хамт тагнаж чагнасан, сүрдүүлж машин руу нь буудсан гэх мэдээлэл гарсантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Бясман болон МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр нар өчигдөр мэдээлэл хийв.

Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Би сэтгүүлчидтэй зууралдахгүй” гэх товч мэдээлэл өгсөн бол Нийслэлийн прокурорын газ­рын олон нийттэй харилцах асуудал  хариуц­сан хяналтын про­курор Г.Бясмангийн хэлснээр “Цагдаагийн байгууллагын нэр бүхий албан тушаалтнууд гүйцэтгэх ажлын хууль, тогтоомж зөрчиж, нэр бүхий сэтгүүлч, хувь хүний нууцад халдсан гэх асуудлыг ТЕГ-ын мөрдөн шалгах хэлтсээс шалгаж, холбогдох албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал гаргаж, прокурорын хяналтад ирүүл­сэн. Прокурор хэр­гийг хянаж байна. Үүнээс цааш мэдээлэл өгөх боломжгүй” гэх тайлбар өгсөн юм. Энэ талаар өнөөдөр Нийслэлийн цагдаагийн газраас “Нэр бүхий сэтгүүлчдийг тагнаж чагнасаан гэх цагдаагийн алба хаагчидтай холбоотой мэдээлэл ирээгүй. Мөн “Өнөөдөр” сонины дугааарт нийтлэгдсэн шиг бусдыг сүрдүүлж нэгнийх нь автомашин руу буудаж айлгасан гомдол бүртгэгдээгүй” гэх мэдээллийг өглөө.

“Өнөөдөр” сонины өчигдөрийн дугаарт “Ц.Нямдорж сайдын даалгавраар сэтгүүлчдийг тагнасан гэв үү ” гэх мэдээлэлд Ц.Нямдорж сайд болмогцоо ЦЕГ  болон ЭЦА-ны удирдлагад үүрэг өгч  нэр бүхий есөн сэтгүүлч, тэдний ар гэрийн 30 хүний мэдээллийг хууль бусаар олж аван тагнасан, түүгээр ч зогсохгүй нэгнийх нь авто машин руу буудаж айлган сүрдүүлсэн тухай бичжээ.

Б.Цэцэг

2 thoughts on “Цагдаагийн байгууллагад сэтгүүлчдийг тагнаж чагнасан гэх мэдээлэл ирээгүй гэв

  1. irgen 2018-04-27 19:13 at 19:13

    Ene bol Elbegdporj, Hurtc nariin nairuulsan hor baihoo.Battulga yoronhiilogch Hurtcaar boldogduuleegui yum bol ene bielsen ad shulmiig elchingeer tomiloh asuudliig boliulj zohih yosoor ni shalguulaa.

    Хариулах
  2. зоя 2018-04-27 19:25 at 19:25

    Хэн бичээд бичүүлээд байгааг ил тод болгож ийм худал үнэн нь мэдэгдэхгүй юм бичиж байгааг төаслан зогсоох талаар анхаарах цэг аль хэдийнь божээ.

    Хариулах

зоя-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн