2018-04-27 14:011min02

Цагдаагийн байгууллагад сэтгүүлчдийг тагнаж чагнасан гэх мэдээлэл ирээгүй гэв

tsagdaagiin gazar

 Нэр бүхий сэтгүүлчдийг гэр бүлийн хүмүүсийнх нь хамт тагнаж чагнасан, сүрдүүлж машин руу нь буудсан гэх мэдээлэл гарсантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Бясман болон МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр нар өчигдөр мэдээлэл хийв.

Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Би сэтгүүлчидтэй зууралдахгүй” гэх товч мэдээлэл өгсөн бол Нийслэлийн прокурорын газ­рын олон нийттэй харилцах асуудал  хариуц­сан хяналтын про­курор Г.Бясмангийн хэлснээр “Цагдаагийн байгууллагын нэр бүхий албан тушаалтнууд гүйцэтгэх ажлын хууль, тогтоомж зөрчиж, нэр бүхий сэтгүүлч, хувь хүний нууцад халдсан гэх асуудлыг ТЕГ-ын мөрдөн шалгах хэлтсээс шалгаж, холбогдох албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал гаргаж, прокурорын хяналтад ирүүл­сэн. Прокурор хэр­гийг хянаж байна. Үүнээс цааш мэдээлэл өгөх боломжгүй” гэх тайлбар өгсөн юм. Энэ талаар өнөөдөр Нийслэлийн цагдаагийн газраас “Нэр бүхий сэтгүүлчдийг тагнаж чагнасаан гэх цагдаагийн алба хаагчидтай холбоотой мэдээлэл ирээгүй. Мөн “Өнөөдөр” сонины дугааарт нийтлэгдсэн шиг бусдыг сүрдүүлж нэгнийх нь автомашин руу буудаж айлгасан гомдол бүртгэгдээгүй” гэх мэдээллийг өглөө.

“Өнөөдөр” сонины өчигдөрийн дугаарт “Ц.Нямдорж сайдын даалгавраар сэтгүүлчдийг тагнасан гэв үү ” гэх мэдээлэлд Ц.Нямдорж сайд болмогцоо ЦЕГ  болон ЭЦА-ны удирдлагад үүрэг өгч  нэр бүхий есөн сэтгүүлч, тэдний ар гэрийн 30 хүний мэдээллийг хууль бусаар олж аван тагнасан, түүгээр ч зогсохгүй нэгнийх нь авто машин руу буудаж айлган сүрдүүлсэн тухай бичжээ.

Б.Цэцэг