НӨАТ-ын баримт бүртгэлийн ebarimt.mn сайтад системийн шинэчлэл хийгдэж байна. Тиймээс баримт баталгаажих процессыг түр хугацаагаар зогсоожээ. Бүртгүүлсэн баримтууд хүлээгдэж буй төлөвтэй байгаа тул өнөө оройдоо багтан баримтууд баталгаажин урамшууллын дүн бодогдно гэдгийг Нийслэлийн татварын газраас мэдээлэв.
Иргэд НӨАТ суутган төлөгч ААН-ээс худалдан авсан бараа ажил үйлчилгээ бүрт төлсөн НӨАТ-ынхаа 20 хүртэлх хувийг буцаан авах, төлбөрийн баримтаа бүртгүүлэн сар бүр сугалаанд оролцдог. Дараагийн ээлжит сугалааны тохирол тавдугаар сарын 20-нд явагдаж юм байна.