Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж үүрэг өгч, есөн сэтгүүлч болон тэдний гэр бүлийн 30 хүнийг тагнаж чагнасан гэсэн мэдээлэл олны анхаарлын төвд байна. Энэ талаар Ц.Нямдорж сайд “Би ямар тэр худлаа юманд тэр болгон тайлбар өгөөд байлтай биш. Би мэдэхгүй, тэр бичсэн сэтгүүлчээсээ асуу. Би ямар ч сэтгүүлчийг тагнаж чагна гэсэн үүрэг хэнд ч өгөөгүй. Худлаа мэдээлэл тарааж байхгүй юу. Та нар намайг тагнаж байсан болохоос би сэтгүүлчдийг тагнаж, гомдол гаргаж байсан тохиолдол миний амьдралд байхгүй шүү. Энэ бол зориудаар зохион байгуулж байгаа улс төрийн ажиллагаа” гэх тайлбар өглөө. Мөн тэрбээр хэзээ ч сэтгүүлчидтэй зууралдахгүй гэдгээ хэлэв.
Харин Цагдаагийн байгууллагын нэр бүхийн албан тушаалтнууд гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомж зөрчиж, нэр бүхий сэтгүүлч, хувь хүний нууцад халдсан асуудлыг ТЕГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж, холбогдох албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татах санал гаргаж, прокурорын хяналтад ирүүлсэн гэдгийг Нийслэлийн пррокурорын газраас өнөөдөр мэдээлэл өгсөн юм.
1 comment
Zohion baiguulaltaigaar dairch bn daa. Shudarga yneniig helchihdegeeree adlagdaad bn daa ene hun Ard tumen ene hunii yamariig medne dee Zoriud muuhai haragduulah gej gutgej gujirdej bn daa Tesne shuu Ynen hezeed yaldag