Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Сваражийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай өндөрлөлөө. Чингис хаан Олон улсын нисэх буудалд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Сваражийг Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Ганболд тэргүүтэй албаны төлөөлөгчид үдэж мордуулав.
Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Свараж айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт тус тус бараалхав. Мөн айлчлалын үеэр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Свараж нар Монгол, Энэтхэгийн Хамтын ажиллагааны хамтарсан хорооны VI хуралдааныг амжилттай зохион байгуулав. Тус айлчлал нь Монгол, Энэтхэгийн харилцааг бататган гүнзгийрүүлж, хамтын ажиллагааны шинэ чиглэлүүдийг тодорхойлоход онцгой ач холбогдолтой боллоо.