Туркийн шүүх Засгийн газраа шүүмжилсэн 13 сэтгүүлчид долоо хүртэлх жилийн ял оноожээ. Эдгээр сэтгүүлч нь Засгийн газрыг ихээхэн шүүмжилдэг “Жумхуриет” сонины ажилтнууд гэн Хорих ял сонссон хүмүүсийн дунд “Жумхуриет сонины эрхлэгч, шог зураач болон тоймч бий гэнэ. Үүнийг олон улс “хэвлэлийн эрх чөлөөнд халдсан” гэж үзэж байна.
1924 онд байгуулагдсан “Жумхуриет” нь Туркэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд төрөөс тавих хяналт чангарч буй өнөө үед өөрийн “тусгаар тогтнол”-оо хадгалан авч үлдэхийн төлөө тууштай тэмцэж байгаа сонин юм. Тус сонин шүүх хурал болохын өмнө гаргасан дугаарынхаа тэргүүн нүүрэнд “Энэ харгислал хангалттай” гэсэн гарчигтай нийтлэл гаргасан байсан бол шүүх хурлын дараа цахим хуудастаа “Түүхийн өмнө чи нүүрээ хийх газаргүй болно” гэж бичсэн байжээ.
Туркэд хэвлэлийн эрх чөлөөг алдагдуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хяхан хавчиж байна гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганыг дэлхий дахин шүүмжилсээр байна. Ф.Гулентай холбоотой гэх үндэслэлээр тус улсын шүүх өнгөрсөн гуравдугаар сард 25 сэтгүүлчийг шоронд хийсэн юм.
.