“С.Баярыг манай намын дарга байсан гээд хамгаалалт хийх боломжгүй”

2018-04-24 10:40
Eldev-Ochir

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир Оюутолгойн асуудлаар 461 дүгээр хорих ангид саатуулагдаад буй С.Баярын талаар “Манай намын дарга байсан гээд хамгаалалт хийх боломжгүй, хууль үйлчлэх ёстой” гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлжээ.

МАН-ын бүлгээс Ерөнхий сайд асан С.Баярыг барьж, цагдан хорьсон асуудалд бүх зүйл хуулийн дагуу байх ёстой гэсэн байр суурьтай байгаа аж.

УИХ-аас Оюутолгойн гэрээтэй холбоотой ажлын хэсэг байгуулагдаж, Ерөнхий сайд асан С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар 461 дүгээр хорих ангид саатуулагдаад буй.

2 сэтгэгдэлтэй

Нэргүй сэтгэгдэл бичих Болих

Цахим шуудан нийтлэгдэхгүй