Зурагт олон цагаар үздэг хүмүүс амархан таргалдаг. Учир нь олон хүн чөлөөт цагаараа дуртай нэвтрүүлгээ үзэнгээ тухалж суугаад амаа хөдөлгөх дуртай байдаг. Ингэснээр та 300 калори идсэн байдаг болох нь судалгаагаар нотлогдсон байна. Энэ хугацаанд илчлэг ихтэй хоол хүнсийг хяналтгүйгээр их зүйл идсэн болохоо ч анхаардаггүй.
Ингээд л нэг л мэдэхэд таргалдаг. Эрүүл амьдралын гол нууц нь зөв зохистой хооллолт байдаг. Буруу хооллосноор олон төрлийн өвчнөөр өвдөх эрсдлийг үүсгэж, амин дэмийн дутагдалд ордог.
Хооллолтын буруу зуршилд хурдан идэх, хэт их хооллох, явж байхдаа эсвэл ажил болон хичээлээ хийж байхдаа хооллох нь амьдралын буруу хэв маягт шилжиж, улмаар халдварт бус өвчнөөр өвдөх магадлал ихэсгэдэг байна.
Иймээс та тэжээллэг хүнс хэрэглэж, өөртөө болон гэр бүлийнхэндээ амьдралын зөв дадлыг суулгаарай.