Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Хүүхдийн мөнгө 100 хувь олгохыг гишүүдийн 54,5 хувь нь дэмжсэнгүй – updown.mn

Хүүхдийн мөнгө 100 хувь олгохыг гишүүдийн 54,5 хувь нь дэмжсэнгүй

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдрийн (2018.04.17) 10 цаг 06 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, таван асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн. Үүнд хүүхдийн мөнгө олгох тухай асуудлыг авч хэлэлцлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө олгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 54,5 хувь нь дэмжсэнгүй.

Монгол Улсын хүн амаа өсгөх бодлого болохоос халамж биш тул үндэсний бодлогоо дэмжээд  хүүхдүүдийн мөнгийг 100 хувь олгох шаардлагатайг иргэд  хүёч байгаа ч Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол “Хүүхдийн мөнгийг 100 хувь олгохыг дэмжиж байгаа ч эдийн засгийн өнөөдрийн нөхцөл боломждоо тулгуурлаж 80 хувьд нь олгох нь зүйтэй гэсэн тайлбарыг өгчээ.

Өнгөрсөн онд хийсэн судалгаанаас харахад 13-17 хувь нь хүүхдийн мөнгийг огт авдаггүй байна. Иймд Засгийн газар энэ мөнгийг өрх толгойлсон, орлого багатай айл өрхөд нэмж өгөх бодлого барих шаардлагатай” гэсэн байр суурийг илэрхийлжээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

5 thoughts on “Хүүхдийн мөнгө 100 хувь олгохыг гишүүдийн 54,5 хувь нь дэмжсэнгүй

  1. biii 2018-04-18 15:10 at 15:10

    100%uguuchee buu alagchil

    Хариулах
    1. Yum buhen jin bantai 2018-04-18 22:17 at 22:17

      Uuniig alagchlal gej oilgoh ni buruu. Jishee ni 12 oroo baishind amidag eronhiilogchiin huugiin huuhduuded 20 000 togrog yamar haragdahiig bodoj uzsen uu?! Hadaglamjindaa terbum 756 saya togrogtei, 2 haustai 2-iin hoer germanii tansag zeregleliin unaatai ailiin huuhded 20000 togrog bitgii hel eksel yum uu puss mashiniig unah uu!? uguil baihgui yu?! toriin erhemdiin huuhduud ,ach,zee nart mongo gej haragdah uu?!Banknii zahirluud 10 saya togrognii tsalintai geed hevleleer bichigdsen. Ene une bol tednii huuhed, ach,zee nart 20000 togrog haraad bayaralhuu basamjilah uu geed bodood uzdee

      Хариулах
  2. би 2018-04-18 19:20 at 19:20

    Би лав өрх толгойлсон ажилгүй насанд хүрээгүй хоёр хүүхэдтэй эмэгтэй надад өгөхгүй байналээ

    Хариулах
  3. Бүгдэд 2018-04-18 19:23 at 19:23

    Хүүхэд бол хүүхэд шүү дээ тэгж хэмнэх гээд байгаа бол дээгүүр хичнээн тэрбумаар иддэг улсуудыг л хязгаарла

    Хариулах
    1. Sain naiz aa 2018-04-18 22:21 at 22:21

      Orchin ueiin “ondogo ch gene uu, kristalch gene uu” huuhduud bidnii uetei adilgui ee. Yug uneleh yug unelehguigee medne.Huuhdel bol huuhed gedeg oilgolt hotsrogdson baihaa.

      Хариулах

би-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн