Ерөнхий сайдуудын баривчилгааны зохиолыг Ц.Элбэгдорж бичиж, М.Энхболд найруулж суугаа цагт үнэн шударга ёс ялах уу

Монгол улсын 25 дахь ерөнхий сайд асан С.Баяр, 28 дахь ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг хоёр АТГ-т нэгэн цагт дуудагдаж бараг нэг өрөөнд сууж байгаад хоёулаа баригдсаныг сонссон экс ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-ын баруун эрэгт казино тоглож сууснаа хувийн нисэх онгоц хөлслөн маш яаралтай Монголд ирсэн байна. Зарим хэвлэлээр Ц.Элбэгдорржийн эхнэр Болормаа “Өнчин хүүхдийг асрах” сандаа “Рио Тинто” группээс хоёр сая ам.долларын хандив авч байсан учир АТГ-т газарт дуудагдах дараачийн хүн нь экс ерөнхийлөгч гэсэн мэдээ гарсан үзэгдэнэ лээ. Гэвч өнөөдөр АТГ-ыг хурандаа Д.Энхжаргал толгойлж байгаа цагт тийм юм болохгүй гэж бат итгэлтэй хэлж байгаа хүн олон байна.

Энэ ч үнэнитй ортой. Яагаад гэвэл авилгачдын эсрэг “их ан ав”-д мордоод буй Д.Энхжаргалыг 2016 онд Ц.Элбэгдорж АТГ-ын дарга болгохоор УИХ-д санал оруулсан төдийгүй 2022 он хүртэл энэ сандалд хадаж орхисон гэдгийг санах хэрэгтэй. Мөн Д.Энхжаргал нь Төв аймгийн цагдаагийн хэлтсийн даргаар олон жил ажилласан, УИХ-ын дарга М.Энхболдын гарын хүн юм. Тэрбээр ЦЕГ-ын дарга генерал Б.Баатаржавтай худ ургийн холбоотой гэдэг бөгөөд энэ хоёр хоёулаа М.Энхболдын гэрт гүйгээд оччихсон, өмнө нь сөхрөн золгож байсан нөхдүүд билээ. Энүүгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр АТГ-ын их баривчилгаа, Ч.Сайханбилэг, С.Баярцогтын оффшор данс сэлт нь зүгээр л Ц.Элбэгдорж, М.Энхболдын хоёрын найруулан тавьсан жүжиг хэмээн улс төрч голдуу хүмүүс үзэж байна. Нийгэмд ийм дуулиан дэгдээснээр газрын наймаа болон “Жаран тэрбум”, өөр бас бус өөрсөдтэй нь холбоотой хэргүүдийг илчлэн гэрэлтүүлэх галын дөлийг бүдгэрүүлэн замхруулах санаатай байгаа аж. Гэхдээ түрийвч нэгээр тогтохгүй, монгол төрөөс хумсалж хувааж идсэн баялгийн түмпэн сав нь хүртэл дундаа нэг учраас С.Баярцогт, С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг нэг сараас илүү хорьж саатуулахгүй суллана гэсэн таамаг байгаа нь удахгүй биелнэ буй за. Энэ хугацаанд олны анхаарал ч суларч таараа. Эдүгээ шоронд ухаалаг гар утсаараа интернэт рүү ороод хэвтэж байгаа дээрх нөхдүүд нэгхэн сарын хугацаанд ядарч зүдэрч зовно гэж байхгүй. Адаглаад л шоронгийн ажилтнуудад 20 сая төгрөг чулуудахад л амралтын газраас илүү тансаглан жаргаж байгаад гарч ирнэ. Харин гарч ирэхдээ “Монголын төр зүтгэсэн хүндээ халгаатай“ гэх мэт лут лут үгсийг хэлэх болов уу. Үүний дараа хэргийг мөрдөн шалгаж байна гэсэн яриа жил тойрон үргэлжлээд л эцэст нь нотлох баримтгүй учраас хэрэгсэхгүй боллоо хэмээн орхих нь лав.

Ийм жүжиг нь ялангуяа АТГ-ын дарга Д.Энхжаргалыг солих яриа ширүүхэн өрнөж буй үед ажлаа маш сайн хийж байгаа хүн шиг харагдуулж уснаас хуурай аваад үлдэх учраас аль аль талдаа ашигтай. Ард түмнийг авилгалтай тэмц хэмээн шахаж шаардахын сацуу С.Баярцогт мэтийн “баасаа булж сураагүй бацаан”, Жаст-ын Ш.Батхүү мэтийн жаргалдаа ташуурсан зарим нэг нөхдөөс болоод өөрсдийнх нь том булхай луйврууд ч сөхөгдөн илэрч мэдэх болсон учраас ийнхүү аргацаасан баривчилгааны жүжгийг Ц.Элбэгдорж, М.Энхболд хоёр хамтран найруулж эхэлсэнийг ард түмэн “Ашгүй одоо л нэг үнэн шударга ёс ялах нь дээ” хэмээн хууртан харж сууна.

updown.mn

Мэдээний админ

Learn More →

15 thoughts on “Ерөнхий сайдуудын баривчилгааны зохиолыг Ц.Элбэгдорж бичиж, М.Энхболд найруулж суугаа цагт үнэн шударга ёс ялах уу

  1. Shar tokhoi 2018-04-13 16:25 at 16:25

    Mongolchuud hatuu shiryyn temtsel huvsgal hiihgyi l uym bol .Ene mapuud hetseej tsevershegyi baisaar l baih bolno .Mongol uls yneheer oi gutamaar toriin tergyynyydtei ene uls orshin togtnoh ni ergeltseetei bolson.Hyatadiin medeld barag orchihood baigaa uym bish yy .Hariihanaas hahuul avaad uls eh orniihoo toriig busarmagaar bulaan ezelsen 2 novsh dald orhiig ard tymen odor byr harj bna .Mongol ulsad tsevsegt temtsel heregtei zasgiin gazar ard tymeneii medeld ochiogyi tsagt buzaruud luivarchid baisaar baih bolno .ME.Enhbold .Elbegdorj 2iig nen yaraltai tsagdan horih heregtei yyniig ard tymen tesen hyleej baigaa .Hiisen gemt hereg ni todorhoi baihad yagaad eh ornoosoo urvasan hudaldsan hymyysiig bailgaad baina ve .

    Хариулах
    1. Нэргүй 2018-04-14 19:55 at 19:55

      Хууль зvйн сайд Нямдоржийн гэгддэг Ноцтой мэдээ сонин Нямдоржийнхоо но-г булах гэж бичээд яах вэ дээ. Сэтгvvлч Менхбаясгалангийн Цензургvй сурвалжлага нэвтрvvлгээр баримттайгаар гарсанаар Ц.Нямдорж, Алтан, Жастын Батхvv 3 нэг тал, туйлын дотно 3. Жастын Батхvv, Aлтан 2 Нямдоржийн тусламжтайгаар Терийн банкийг луйвардаж хувьдаа зvгээр авах гэж байгаа, Эрдэнэтийн 51%-ийг барьцаалж Жастын Батхvvгийн авсан менгенеес Нямдорж хувь xvртсэн эсэх, Нямдорж хvv, хуурай хvvгээрээ дамжуулж шахаа хийдэг. Энэ 2 хэрэг тэнгэрт тулж Монголыг шуугиулахад еерийнхее нэрийг цэвэрлэхийн тулд Нямдорж Энхжаргалаар 2 Еренхий сайдыг бариулсан гэж л харагдаад байна даа.

      Хариулах
    2. Нэргүй 2018-04-14 19:56 at 19:56

      Хууль зvйн сайд Нямдоржийн гэгддэг Ноцтой мэдээ сонин Нямдоржийнхоо но-г булах гэж бичээд яах вэ дээ. Сэтгvvлч Менхбаясгалангийн Цензургvй сурвалжлага нэвтрvvлгээр баримттайгаар гарсанаар Ц.Нямдорж, Алтан, Жастын Батхvv 3 нэг тал, туйлын дотно 3. Жастын Батхvv, Aлтан 2 Нямдоржийн тусламжтайгаар Терийн банкийг луйвардаж хувьдаа зvгээр авах гэж байгаа, Эрдэнэтийн 51%-ийг барьцаалж Жастын Батхvvгийн авсан менгенеес Нямдорж хувь xvртсэн эсэх, Нямдорж хvv, хуурай хvvгээрээ дамжуулж шахаа хийдэг. Энэ 2 хэрэг тэнгэрт тулж Монголыг шуугиулахад еерийнхее нэрийг цэвэрлэхийн тулд Нямдорж Энхжаргалаар 2 Еренхий сайдыг бариулсан гэж л харагдаад байна аа.

      Хариулах
  2. Үл мэдэх 2018-04-13 23:12 at 23:12

    Бүгд л уснаас хуурай гарах гэцгээж байна. Хэн нэгэнтэй хамтарсан л бол хам хэрэг болчих учир Батхүү өөрөө бүхнийг үүрч гарна. Харин өгсөн авсанаа хэнд ч хэлэхгүй. харин одоо Чинзоригийг бас саатуулах хэрэгтэй. Энхжаргал дээрээ татаастай тул амархан зайлуулагдахгүйн мэдээж. Ер нь энэ хэрэгт хэн нэгэн хүн ял авна гэж та эндүүрч байгаа юм биш биз. Хам хэрэгтэнгүүдийн гаргаж ирж чадах болов уу. Эрдэнэтийн хэргийг мэдээгүй гэж мэлзэж байгаа хүмүүс бүгд мэдэж байсан нь тодорхой. Батхүү ганцаараа биш нь нийтэд илэрхий байна шүү дээ. Одоо өвчиний улмаас хэрэг хүлээх чадваргүй гэсэн шийд гарвал битгий гайхацгаа.

    Хариулах
  3. Тэд зайлж чадахгуй 2018-04-14 02:23 at 02:23

    Зоригийн алуурчин эрдэнэтийг луйвардагч элбэгдорж.60 тэрбумын хэрэгтэн хууль бус газрын наймаачин м.энхболд нарын ирээдуй шоронд онгорох нь лавтай

    Хариулах
  4. lkhagvaa 2018-04-14 14:00 at 14:00

    Үлмэдэхийг дэмжиж байна.Үнэн нягууртай.

    Хариулах
  5. Нэргүй 2018-04-14 14:03 at 14:03

    Батхүү амиа золиослогч.Өрөвдөж байна.

    Хариулах
  6. зочин 2018-04-14 14:31 at 14:31

    Монголын ард түмэн тэнэг биш шүү? та аятайхан байгаарай.Оймс гозолзуулаад нэг л өдөр барьж хорих цаг ойрхон байгаа шүү?

    Хариулах
  7. eh oron gazar soroo chyhal!bysad????? 2018-04-14 18:11 at 18:11

    ene hoyor orolzoj baigaa bol ynen gedeg ni nydeen olj nygeliig ni ene hoyort zailsgyi hybiig ni hyrteene!harj l baigaarai!!!odoo ydahaan engerseen?amisgaanyyd aa….

    Хариулах
  8. Р 2018-04-14 19:34 at 19:34

    Энэ хэдэн хулгайч нараас мөнгөө яаж авах вэ таминээ. Дийлддэггүй хар чөтгөрнүүд юм аа. Энхжаргалтай нь хамт барих хэрэгтэй.

    Хариулах
  9. Нэргүй 2018-04-14 19:53 at 19:53

    Хууль зvйн сайд Нямдоржийн гэгддэг Ноцтой мэдээ сонин Нямдоржийнхоо но-г булах гэж бичээд яах вэ дээ. Сэтгvvлч Менхбаясгалангийн Цензургvй сурвалжлага нэвтрvvлгээр баримттайгаар гарсанаар Ц.Нямдорж, Алтан, Жастын Батхvv 3 нэг тал, туйлын дотно 3. Жастын Батхvv, Aлтан 2 Нямдоржийн тусламжтайгаар Терийн банкийг луйвардаж хувьдаа зvгээр авах гэж байгаа, Эрдэнэтийн 51%-ийг барьцаалж Жастын Батхvvгийн авсан менгенеес Нямдорж хувь xvртсэн эсэх, Нямдорж хvv, хуурай хvvгээрээ дамжуулж шахаа хийдэг. Энэ 2 хэрэг тэнгэрт тулж Монголыг шуугиулахад еерийнхее нэрийг цэвэрлэхийн тулд Нямдорж Энхжаргалаар 2 Еренхий сайдыг бариулсан гэж л харагдаад байна даа.

    Хариулах
  10. Үнэн үг 2018-04-15 10:59 at 10:59

    Элбэгдорж , М. ЭНХБОЛД, Баяр нарыг л шалгах хэрэгтэй

    Хариулах
  11. Irgen 2018-04-15 14:19 at 14:19

    AA ELBEGDORJ, HURTS, DA GANBOLD, BATUUL, Z.ENHBOLD, H.BATTULGA, S.ERDENE, LU.BOLD HUJAA ERDENEBAT GEH MET ARAICH DEE ENR OLON SUNSLTAN LUIBSTCHDIIG BID HEDII BOLTOL TEJERJ BAIH ESTOI YUM BE TEGEED ER YU ULDEH YUM BE YU CH ULFRHGYU BIF ULDUJ UHNE TEGRRF GAZAR SHOROOG NI HUJAAD UGJ UAS NI AMRAH HAHAJ TSADAN JARGAH YUM BAINA LDAA

    Хариулах
  12. Zochin 2018-04-15 20:13 at 20:13

    elbegdorjiig l mash yaraltai barih hergteidee.erdenetiig hulgai hiichiheed UIH-deer televizeer ard tumnii nuden deer hunii olon hunee barihgui shuu geed hutsaad suuj baidag iim tsaichihsan, shiidchihsen hulgaich mongold bainaa baina.ter tusmaa tuhain ued erunhiilugchiin albiig hashij baisan shuudee….Arai l davarsan hulgaichdaa….

    Хариулах
  13. АРД 2018-04-16 12:03 at 12:03

    ҮНЭН ЗӨВ ЮМ БИЧСЭН БАЙНА. АРД ТҮМЭН БОСОХ ЦАГ БОЛЖЭЭ, ҮР ХОЙЧДОО ГАЗРЫН АШИГ ШИМИЙГ ҮЛДЭЭХ ХЭРЭГТЭЙ.ХЭДЭН ЛУЙВАРЧИДЫН ГАРААР ТОГЛУУЛЖ БОЛОХГҮЙ. ЭД ИЙМЭРХҮҮ ЖҮЖИГ ТАВЬСААР БАЙХ БОЛНО.

    Хариулах

Үл мэдэх-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн