Төв Азийн цээжинд орших Монгол Улсын нийслэл нь Улаанбаатар. Хотыг зорих малчдын нүүдэл өнөөдрийг хүртэл тасралтгүй үргэлжилсээр байна. Анх 600 орчим хүн оршин суухаар төлөвлөсөн нийслэл хот нь өнөөдөр хүн амын хэт их нягтаршилаас үүдэн агаарын бохирдлоороо дэлхийд тэргүүлэгч болоод удаж буй. Талд дүнхийж байсан гэрүүд хуучин шавар байшингаар хүрээлэгдсэн толгод дээр сүндэрлэж харагдна. Энэ бол Улаанбаатар хотын гэр хорооллын дүр төрх. Энд амьдарч байгаа хүмүүст маш олон асуудал тулгардаг. Инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй тул цэвэр бохирын шугам сүлжээ, халуун ус, дулаан асуудалтай.
“Гэр бол монголчуудын хувьд үнэхээр онцгой юм” гэж 63 настай Тогтохбаярын Туваан хотын захад байрлах гэртээ сүүтэй цай уух зуураа хэлж байв. Тэрбээр “Би гэрт төрж, өссөн. Гэрт гэрлэж байлаа. Би монгол гэрдээ хайртай, хэзээ ч орхиж чадахгүй байх” гэсэн юм.
Туваан ба түүний эхнэр 1978 оноос хойш нүүдэлчдийн амьдарч ирсэн дугуй гэрт амьдарч иржээ. Найман жилийн өмнө Монголын баруун хэсэгт орших Завхан аймагт гэр бүлээрээ амьдарч байсан аж. Гал сөнөөгчөөр ажиллаж байсан Туваан тэтгэвэртээ гарч, дөрвөн хүүхэдтэйгээ ойрхон холбоотой байх гэж 1100 гаруй км замыг туулан Улаанбаатарт иржээ.
Гэр хорооллын амьдрал хэцүү ч Туваан гэрт амьдрах дуртай. “Энэ бол маш нам гүм газар юм. Эндээс уулс, байгаль, эргэн тойрноо харах боломжтой” гэж тэр хэллээ. Монгол хээ, угалз бүхий тавиур дээр телевизээ байрлуулж, бас гэр бүлийнх нь зураг харагдаж байв.
Монгол улс хөгжингүй орнуудын тоонд орж байгаа ч Улаанбаатар хотын эргэн тойронд уул толгодууд дахь гэр хороолол нь яг л циркийн эгнээ шиг. Хэдийгээр ундны ус, инженерийн шугам сүлжээний асуудалтай ч олон мянган хүн өөрсдийн өвөрмөц хэв маягтай, хэдэн мянган жилийн түүхтэй монгол гэр, ахуй соёлоо орхих дургүй. Эдүгээ Улаанбаатар хотод сая гаруй хүн оршин сууж байна. Үүний 47 хувь орон сууц, үлдсэн нь гэр хороололд амьдардаг гэсэн үг.
Социализмын үед Улаанбаатар хотод 500 мянга орчим хүн оршин суудаг байсан аж. 1990-ээд он буюу Ардчилалын эхэн үеэс хойш энэ хэмжээ гурав дахин өсчээ. Төв нь хөгжилтэй улс орнуудын адил тэнгэр баганадсан өндөр барилгатай. Уул уурхай, барилгын салбараар баян болсон хөрөнгөтнүүд нь Sky Tower, Bella Vista зэрэг нэртэй шинэ тансаг зэрэглэлийн орон сууцанд амьдардаг. Тэдэнд зориулсан Louis Vuitton, Swarovski брэнд хотын төвд үүдээ нээжээ.
Чингисийн талбайгаас хойш хэдхэн километрын зайд хүмүүсийн ахуй амьдрал, нөхцөл байдал маш өөр. Монголын туг далбаатай автобус нь алслагдсан дүүрэг, гэр хороололд амьдардаг хүмүүсийг хүргэж ажил алба, гэр, сургуульд хүргэнэ. Зам дагуу жижиглэнгийн жимсний худалдаа, хүнсний ногоо зэргийг зарна. Нэгэн эмэгтэй хонь, ямааны арьсыг зарж суух нь ч харагдна. Гэр хороололд амьдардаг ихэнх хүмүүс хөдөө малчид байсан. Тэд цөлжилт, зуд, ган зэрэг цаг агаарын өөрчлөлтөөс болоод эрс тэрс уур амьсгалтай нутгаасаа “хөөгдөн” нийслэлд шинэ амьдралаа эхлүүлхээр ирсэн байдаг. Мянга мянган малчид гэр хорооллыг тэлж, жижиг хашлагатай хашаа татан гэрээ барьж, тоосгон байшин сүндэрлүүлжээ. Албан бус мэдээллээр жил бүр ойролцоогоор 40 мянга гаруй хүн хөдөөнөөс хотод суурьшидаг байна.
“Нийслэлийн хэмжээнд Азийн хөгжлийн банкны 320 сая.долларын хөнгөлөлттэй зээлийг дараагийн есөн жилд дэд бүтцэд зарцуулна. Газар доорх хотын төмөр замын талаархи саналыг хэлэлцсэн. Эдгээр өндөр төлөвлөгөө нь ажиллах боломжтой гэдэгт бүгд итгэдэггүй. Хөгжүүлэгчид болон оршин суугчдын хооронд гэрээ хэлэлцээр хийх нь бараг боломжгүй юм” гэж сэтгүүлч, тайлбарлагч Ж.Дамбадаржаа хэлж байв.
Монгол гэр өвлийн улиралд дулаахан байдаг бөгөөд зундаа сэрүүхэн байдаг аж. Улаанбаатарт шинээр шилжин ирж суурьшиж байгаа иргэд ядуусын тоонд ордоггүй байна. Амжилттай яваа, дундаж, бийлэгжүү амьдралтай олон хүн гэр хороололд амьдардаг. “Зарим хүмүүс орон зай илүү чухал байдаг учраас гэр хороололд амьдрахыг илүүд үздэг. Хашаандаа ногоо тариалж, цэцэрлэгтэй болох нь илүү сайхан” гэж 18 настайдаа говь нутгаас улаанбаатарт ирсэн Т.Хүүхэндүү хэлэв. Тэр Их сургуулиа дүүргээд нэгэн ТББ-д ажиллаж байгаа аж. Хүүхэндүү өвөл нь орон сууцанд амьдарч, зун нь гэр хорооололдоо байдаг аж.
Монгол бол залуу орон. Иргэдийн тал хувь нь 25-аас доош насныхан байдаг. Засгийн газар нь ард түмэндээ “Ардчилал нь Монголчуудад маш их сайхан зүйл өгсөн” гэдэг. Энэ нь өөрчлөгдөхгүй биз ээ.
Бэлтгэсэн: Б.ЦЭЦЭГ
UPDOWN.MN