Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Australian Financial Review: Монгол дахь Риотинтогийн аюулгүй байдал ганхаж байна – updown.mn

Australian Financial Review: Монгол дахь Риотинтогийн аюулгүй байдал ганхаж байна

Ийм гарчигтай нийтлэл “Australian Financial Review” сэтгүүлд өнөөдөр нийтлэгджээ. Айвонхоу Мйанз, Монголын засгийн газартай хийсэн гэрээнд холбогдолгүй гэх агуулагатай энэхүү нийтлэлийг орчуулан хүргэж байна.

2015 онд хийгдсэн Оюутолгойн 4.4 тэрбум ам.долларын гэрээний төслөөс Риотинто саасан уу? гэх асуудал маргаан үүсэх магадлалтай байна. Монголын Сангийн сайд асан Баярцогтын Швейцарийн банкны данстай холбоотой асуудал гарч эхэлсэнээс хойш АТГ-аас Дубайн гэх тодотголтой хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотойгоор албан тушаалтануудыг шалгаж эхлэв.

Канадад бүртгэлтэй үндэстэн дамнасан “Айвохоу Майнз” Компани Монголын Засгийн газар хоорондын гэрээнд  Риотинто хамааралгүй бөгөөд 2012 онд Айвонхоугийн 10 хувийг эзэмшиж байв. АТГ 2015 оны гэрээний асуудлыг гэнэтхэн шалгаж байгаа нь  баялагийн асуудал гэхээсээ илүү улс төрийн нөлөө хэмээн зарим судлаачид үзэж байна. Ийнхүү үзэж байгаа нь УИХ-аас  илүү Ерөнхийлөгч АТГ–ын үйл ажиллагааг хянадагтай холбоотой .

Ерөнхийлөгч Х.Баттулга нь сонгогчдийн дийлэнх ихэнхийн санал авч 2017 оны зургаадугаар сард сонгогдсон. Ардчилсан намын хүн. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх нь өнгөрсөн 10 сард УИХ-аас сонгогдсон. Тэрээр 2012 онд хамтран зүтгэгчээ шанаадсан тул “Нудрага” хэмээх хоч авсан МАН-ын тэргүүлэгч гишүүдийн нэг юм.

Хэрвээ энэ бүхэн улс төржилт юм бол тэд маш хатуу тоглоомоор тоглож байгаагаа мэдэж байгаа. АТГ-т шалгагдан саатуулагдаж байгаа Баярцогтийн хэрэг тогтоогдвол мэдээжийн хэрэг Швейцарийн хуулийн байгуулагаас эрүүгийн хэрэгт шалгах байх. Гэхдээ тэдний хэлж байгаагаар зөвхөн тэд ч биш өөр олон хүн холбогдож байна.

Айванхоугийн 66 хувийн хувьцаа эзэмшиж байсан Оюутолгойн 2009 оны хэлэлцээрт гарын үсэг зурсан өөр хоёр хүнийг АТГ мөн баривчилаад байна. Татварын Ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, Эрдэнэс Монголиа ХХК-ийн Гүйцэтгэх захирал байсан Б.Бямбасайхан нар юм. Монголын төрийн телевизийн мэдээлж буйгаар Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг АНУ-аас эргэн ирж прокурорын асуултад хариулахыг хүссэн бөгөөд энэ нь 2009 ба 2015 оны гэрээнд оролцсон өөр олон албан хаагчдийг баривчилна гэсэн үг юм.

АТГ эдгээр албан тушаалтанууд гэрээ байгуулах үедээ албан тушаалаа урвуулан ашигласан эсэхийг шалгах зорилготой байна. Энэ асуудалд холбоотой байх магадлалтай одоо Монголын сурын холбооны тэргүүн бөгөөд Монголын бизнесийн зөвлөлийн дарга   Б.Бямбасайханыг шалгаж байна. Монголын Бизнесийн Зөвлөлөөс  ажлаасаа түр чөлөөлөгдөөд байгаа Бямбасайханыг хамгаалсан хүчтэй мэдэгдэлийг өнгөрсөн долоо хоногт хийлээ.

Риотинто бол Оюу толгойн 66 хувийг эзэмшиж байсан Айванхоугийн анхны хөрөнгө оруулагч, мөн Монголд хамгийн том гадаадын хөрөнгө оруулагч юм. 2015 оны 5-р сард Дэлхийн хамгийн том уурхай болох Оюутолгойн далд уурхайг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээнд Риотинто, Монголын засгийн газар гарын үсэг зурсан. Энэхүү гэрээний хөрөнгө оруулалт 4,4 тэрбум ам.доллар юм.

Энэ хөрөнгө оруулалтыг Австрали, Канад, АНУ-ын нийт 15 арилжааны банк, Австралийн экспорт зээлийн агентлаг, ANZ буюу NAB санхүүгийн группууд багтдаг. Риотинтог төлөөлж 2015 онд хийсэн гэрээг Жан Себастиан Жак үзэглэжээ. Одоогийн гүйцэтгэх захирал Жан Себастиан Жак 2016 оны 3-р сард Риотинтогийн гүйцэтгэх захирал асан Сэм Волшийн албан тушаалыг авснаар гайхалтай үр дүнтэй ажилласан. Санхүүгийн байдлыг сайжруулж, нүүрсны үнийг өсгөсөн нь үнэхээр гайхалтай байсан. Хэдий тийм боловч түүний хариуцаж байсан ажлууд бүгд сайн байсангүй. Монголын Засгийн газар 150 сая ам.долларын татварын маргааныг үүсгээд буй бөгөөд 2021 он гэхэд цахилгаан станц барихыг шаарджээ.

 Бэлтгэсэн updown.mn

10 thoughts on “Australian Financial Review: Монгол дахь Риотинтогийн аюулгүй байдал ганхаж байна

  1. БАРСАА 2018-04-10 10:54 at 10:54

    МОНГОЛЫГ ХАР ТИВЭЭС Ч ДОР БОЛГОЖ БУЙГ ЧИНЬ ДЭЛХИЙ МЭДЭЖ БГАА

    Хариулах
  2. Зочин 2018-04-10 10:54 at 10:54

    Монголчууд бид гадныханд хууртагдахгүй байя гэвэл өөрсдөө хоосон улс төржилгүй,гадныхны зохион бахйгуулалттай тавилт бүхий урдаас үр дүнг хэд хэдэн янзаар гаргасан өгөөш бүхий тоглолтод хууртахгүй байх хэрэгтэй. Эрдэмтэдийнхээ үгийг сонсож тэднээрээ түр барьж шударгаар ажиллах хэрэгтэй болов уу. Зүгээр байхад нь шулаад мөлжчихсөн юм шиг орилцгоох хэрэггүй. Газар орон бүрт урвагчид, хэдэн төгрөгний төлөө эх орноо худалдагсад бий гэдгийг анхаар. Гадныханд хууртагдахгүй ухаанаараа уралдаж чадах тэр залуу үеээ бэлдэцгээ,сургацгаа гэх байна.

    Хариулах
  3. Нэргүй 2018-04-10 11:26 at 11:26

    hehe yun har tiv elgiin 3 say amid uhdel ter har tiviinhnees ch dor amid ch bish uhsen ch bish svgnvvd shdee.har tiv chini ene delhiin ih sport boloh olimpid urgelj manlailj baidag mundag humuus elgiin 3 say amid uhdel bol shaldan guya shd

    Хариулах
    1. Нэргүй 2018-04-10 12:07 at 12:07

      minii duu bitgii hamariin dor hagarhai gej barhir bid komunist niigmees garaad dunguj 20 jil bolj baigaa gehed asar hurdtai hugjij baigaa undesten shuu bidnii ireedui asar gereltei baina

      Хариулах
    2. zochin 2018-12-16 10:22 at 10:22

      Ene odoo hurtel shar hadandaa ochoogui yam uu uter turgen emchlehgui bol oir oirchimdoo zanalhiileed bn

      Хариулах
  4. иргэн 2018-04-10 12:03 at 12:03

    нөхдүүдийг зүгээр л улс эх орныхоо асар үнэтэй байгалийн баялагийг ашиглах гэрээг улсдаа хохиролтой байгуулсаных нь төлөө 10-15 жилийн хорих ял өгч шийтгэх нь цаашдаа сургамжтай болж бохир улс төрийг цэвэршүүлэхэд ихээхэн ач холбогдолтой

    Хариулах
  5. Нэргүй 2018-04-10 12:04 at 12:04

    ene uneheer mongolchuudiin tald shiidegdvel battulga mongold baigaagui yurunhiilugch bolno mongol uls hugjil devshiliin zamd shuud orno nuhtsul baidal odoogoor mash zuv taldaa ergeed baina mongol bol afrik bish bidenruu tseregee oruulah bolomj baihgui hujaa oros 2 ameriktai haritsaa muutai baigaa riotintog huuj yavuulah bish gereegee zuv shudraga bolgoj zasah yamar huvilbar baina ted bas yu gehne ve goyo bainadaa

    Хариулах
  6. Нэргүй 2018-04-10 14:26 at 14:26

    Hamgiin daramtlagch humuus bol Ausralichuud. Mash buduuleg ikh uurtai humuus baidag luivarchid shuu. Australichuudaas bolgoomjloh heregtei.

    Хариулах
  7. Цагаан 2018-04-11 22:04 at 22:04

    Хахууль өгч Монголын төрийн түшээдийг давраасан энэ гадаадын хулгайчуудыг нэн даруй нутаг руу нь буцаах хэрэгтэй.

    Хариулах
  8. REY 2018-12-16 20:53 at 20:53

    ELBEGEE PIZDA ENE GEREEG HIIHIIN TULD SHAWAR BOLSON ENHBAYRIIG ZAILUULJ GARIIN HUN BAYRTSOGT ZEREG HUMUUSEER HIILGUULSEN..UUNEES ARDJILSAN NAMIIN TOMCHUUL Z.ENHBOLD ERDENE TERGUUTEI AKUULUUD HUWI HURTSENN TODORHOI..TED NUD CHIHEE TAGLAAGUIN LAW…OOR BUSAD BUZAR ASHIGT MALTML LIZENZIIN NAIMAAG GARTAA AWCH DORLIGJAW PROKURORN OLON BUZINES ERHLEGCHDIIG DARAMTALJ MONG SAAN SHOROND HIIJ SHUUH TSAGDAA TAGNUULIIG AIMSHIGTAI MANGAS BOLGON HUWIRGASAN. ODOO UIL LAIGIIN BID AMSAJ// HORIIN TAILJ CHADAHGUI TARJILJ SUUNAA

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн