Төрсөн хүүгээ 20 жил хорьсон эцгийг 36 цагийн дараа суллажээ

Японы иргэн 73 настай Ёшитанэ Ямасакиг төрсөн хүүгээ 20 гаруй жил торонд хорьсон хэрэгт буруутган баривчилсан ч 36 цагийн дараа явуулжээ.
Ямасаки сэтгэцийн өвчтэй хүүгээ гэрийн хажуу дахь нэг метр өндөртэй, хоёр метр өргөнтэй модон торонд хорьдог байсан байна. Үүнийг хотын захиргааны нэгэн ажилтан гэрт нь очихдоо анзаарч, цагдаад мэдэгдсэн аж. Тэрбээр цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ өвчин нь хүндэрч догшин авирладаг учраас хорьсон гэж тайлбарлажээ.
Мөрдөн байцаагчдын үзэж буйгаар Ямасаки хүүгээ 16 настайгаас нь хойш ингэж хорьж байгаа гэнэ. Тэр үед хүүгийн сэтгэцийн өвчин хүндэрч, догшин авирладаг болсон байна. Ёшитанэ Ямасакиг баривчилсны дараа 42 настай хүүг нь орон нутгийн удирдлагын хяналтад шилжүүлжээ.
3 сэтгэгдэлтэй
Зочин
2018-04-09 17:48 at 17:48
tetgevriin humuusni jmarch unaandune gui zorchdo tetgemz nemz ogdog geh zergeer ungaruud cechuudiin hazuud ard tumnee hun gez hundeldeg ym bna
Зочин
2018-04-09 23:13 at 23:13
Tegenguut medsen bailgui de aav ni horigdson honog hagast huu night dogshirch ntr! Tegeed l aaviig ni yun shiitgeh aisan bailgui!
ӨВГӨНИЙ БУРУУ ЮУ БАЙХАВ ДЭЭ
2018-04-10 09:47 at 09:47
16 НАС ХҮРЧ ХУЯЛ ТАЧААЛАА БАРЬЖ ЧАДАХГҮЙ БОЛОХООР НЬ ХОРИХООС ӨӨР АРГАГҮЙ БОЛЖ Л ДЭЭ. УГ НЬ ЭМНЭЛЭГ, ЭМЧ НАР ИЙМ АСУУДАЛ ДЭЭР МЭРГЭЖЛИЙН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛДЭГ БАЙХ ЁСТОЙ, ТАНГАРАГТАЙ