Гадны улс орнуудад сурч хөдөлмөрлөж байгаа манай улсын иргэд гэмт хэрэгт холбогдох тохиолдол цөөнгүй. Энэ сарын 3-нд АНУ-ын Калифорни мужид гурван монгол иргэн зэвсэг ашиглан дээрэм хийсэн байна. Орон нутгийн цагаар өнгөрсөн мягмар гарагийн үдээс хойш 12:32 цагийн үед эрэгтэй эмэгтэй оюутнууд зэвсэг барьсан хоёр эрэгтэйд дээрэмдүүллээ гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирсний дагуу сэжигтнүүдийг баривчилжээ. Хэргийн газраас холгүйхэн тэднийг баривчилсан бөгөөд нэгнээс нь  хохирогчдын эд зүйлс болон сэтгүүлээр ороосон хагас автомат гар буу олджээ. Хэргийг үйлдсэн этгээдүүд нь 20 настай Э.Тингис, 21 настай П.Нармандах, 21 настай П.Мөнхтөр гэдгийг нь тогтоосон байна. Тэдэнд холбогдох хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. 

 

By updown

2 thoughts on “Америкт монгол залуус зэвсэгт дээрэм хийжээ”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн