Эрх баригч намын 65 гишүүн Д.Гантулгын бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтийг хоёр хоног хэлэлцсэн боловч ямар нэгэн шийдвэр гаргасангүй. Сүүлдээ УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороогоор хэлэлцсэн ч хуулийн мухардалд орсон гэдгийг тус хороог даргалдаг, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хэлэв. Тэрбээр” “Үндсэн хуулийн цэц их суудлын хуралдаанаараа УИХ-ын тухай хуулийн 6.9.1 дэх заалтыг хүчингүй болгосон нь Д.Гантулга гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай прокурорын хүсэлттэй холбоотой асуудлыг хэлэлцэн, шийдвэр гаргахад хууль зүйн ойлгомжгүй байдал үүсгэлээ. Учир нь УИХ Цэцээс гаргасан дээрх шийдвэртэй холбогдуулж, холбогдох хуульд өөрчлөлт хийх ёстой байсан ч хийгээгүй нь нөлөөлсөн. Мөн УИХ-ын гишүүн Д.Гантулга бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтийг УИХ-д гаргасан байгаа ч хуульд УИХ-ын гишүүн нь бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлт гаргавал Байнгын хороо, УИХ-аар хэлэлцэн, шийдвэрлэнэ” гэсэн зохицуулалт байдаг гэж тайлбарласан.
Ингэж түүнийг “өмгөөлөх”-ийн учир нь Д.Гантулгын хүсэлтийг хүлээн авбал намд хохиролтой гэдэг нь үнэний ортой ч байж магадгүй. Өөрийнхөө холбогдсон хэргийн үнэн мөнийг тогтоохын төлөө идэвхитэй ажиллаж байгаа гэдгээ мэдэгдээд буй Д.Гантулга гишүүн МАН-ын баярын өмнөхөн бүрэн эрхээсээ татгалзах өргөдлөө өгөх бодолтой байгаагаа намынхандаа хэлсэн. Харин намынх нь удирдлагууд, зарим гишүүн үүнийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд намд хохиролтой гэж үзсэн юм. Хэрэв УИХ-ын гишүүн Д.Гантулга бүрэн эрхээсээ татгалзвал Хэнтий аймагт нөхөн сонгууль болох бөгөөд МАН-аас Ерөнхий сайд У.Хүрэлсүх, тус аймгийн Засаг дарга Н.Ганбямба нарын нэрийг дэвшүүлэх тухай яриа шаргал ордонд аль хэдийнэ гараад байна.
4 comments
2020 ОН УДАХГҮЙ ШҮҮ.
Huchin hiisen geed zarga hiigeed baigaa gar boliosoo. Hervee logic utgaar ni avch uzvel tuhain huninduulegch gantsaaraa baigaagui hajuu uruund ni egch baisan orilj charlahad erh bish sonsgoltoi humuus medne biz dee. Luivarchid neeree tsaih yum aa. Yariltslaga ugsuniig unshihad 20 say tugrug ugsun teriig ni ureed duussan geh shig davartsan garuud baih yum aa.
ene arai xeterch bnaa dnk -n shinjilgeegeer notolson gedeggui biluu xend ni ene ulsyn xuuli uilchleed xend ni uilchildeggui yum unexeer durgui xurch bna
ter nudiig ni hardaa goliichihood huchin baitugai hun alahaar zayatai nud bgaa biz