Хятадын цөмийн зэвсэг…

Монголчууд бид хоёр хөршийнхөө цэрэг-улстөрийн байдал, түүний дотор цөмийн зэвсгийнх нь талаар тодорхой хэмжээний ойлголттой байх нь зүйтэй  болов уу гэх үүднээс миний бие саяхан Путины дэлгэсэн оросын сүүлийн үеийн супер цөмийн зэвсгүүдийн талаар нийтэлсэн бол энэ удаадаа хятадын цөмийн зэвсгийн талаархи ерөнхий ойлголтыг Та бүхэндээ доорхи байдлаар хүргэж байна.
DF3А дунд тусгалаас арай хол харвадаг пуужин. Шингэн түлштэй. 1971 оноос зэвсэглэлд орсон, одоо жагсаалаас гарч байгаа. Пуужингийн тусгал 3000 км. 50-100 килотонн цөмийн цэнэгт хошуутай. Цэц 2000м.
DF4 нэг цөмийн хошуутай, АНУ-ын Гуам арал, ОХУ-ын Дорнод хэсэгт цохилт өгөхөөр зориулагдсан хүйтэн дайны үеийн тив алгасах пуужин. 2 шатлалтай шингэн түлшээр ажилладаг хөдөлгүүртэй, 1975 оноос одоог хүртэл  зэвсэглэлд байгаа. 82 тонн, 28м урт, 2.25м голчтой. Цэц 1500м. Харвахын тулд DF4 эхлээд газар доороос гадаргуу дээрээ заавал гарах шаардлагатай байдаг. Пуужингийн тусгал 5500 км. 1000-3000 килотоннын халуун цөмийн цэнэгт хошуутай.
DF5 тив алгасагч пуужин, 2 шатлалттай хөдөлгүүртэй, исэлдүүлэгч N204, диметилгидразин UDMH хэмээх бага хэмийн шингэн түлшээр ажилладаг, 1981 оноос одоог хүртэл  зэвсэглэлд байгаа. 183 тонн, 32.6м урт, 3.35м голчтой. DF5 өөрийн тактик техникийн үзүүлэлтээрээ Америкийн Титан2, Оросын SS18 хоёрын хоорондох завсрын пуужин. DF5-ыг харвахдаа өмнөх DF4 шиг эхлээд газрын гадаргуу дээр гаргах шаардлагагүй, газар доороос өөрөө шууд хөөрөх чадвартай. Пуужингийн тусгал 7000-15000 км ба тэрээр Ази тив, Хойд америк, Европ, ОХУ дахь байг сөнөөж чадна. Цэц 800м.  DF5-ын иргэний хувилбар буюу ЛонгМарч2 хэмээх пуужин нь 1975 оноос эхлэн өнөөг хүртэл хятадын хүнд хиймэл дагуулуудыг сансарт хөөргөхөд ашиглагдсаар байгаа. DF5-ыг нэмэн тоноглосон, задардаг толгойтой, алсын удирдлагатай 3-8 цөмийн цэнэгт хошуутай DF5В, 10 цөмийн цэнэгт хошуутай DF5C зэрэг төрлүүд бий.
DН10 ба DН10А- нь газрын дайралтын зенитийн харвах суурь/ЗПУ/-наас харвадаг далавчит пуужин. Нэг шатлалт хатуу түлштэй. Тусгал 1500-3000км. 1090кг, 6.3м урт, 0.514м голчтой. 500кг ердийн зэвсэг болон  цөмийн цэнэгт хошуу тээх чадвартай. Цэц 10м.
DF11А ойрын зайн пуужин. Нэг шатлалт хатуу түлштэй. Тусгал 300км. 1990 оноос одоог хүртэл  зэвсэглэлд байгаа. 4.2 тонн, 8.5м урт, 0.8м голчтой. Нэг  цөмийн цэнэгт хошуутай. Цэц 20м.
DF15 ойрын зайн пуужин. Нэг шатлалт хатуу түлштэй. Тусгал ба төрөл нь өөр өөр бөгөөд DF15 нь 600 км,  DF15A нь 900 км,  DF15B нь 800 км,  DF15C нь 700 км харвадаг зэргээр 4 янзын DF15 бий. 1990 оноос одоог хүртэл  зэвсэглэлд байгаа. 6.2 тонн, 9.1м урт, 1м голчтой. 50-300 килотонн цөмийн цэнэгт хошуутай. Цэц 10м.
DF21 хатуу түлшт 2 шатлалттай хөдөлгүүртэй, дунд тусгалын пуужин. Зориулалтаасаа хамаараад  DF21,  DF21А, DF21В, DF21С, DF21Д гээд янз бүр бий.  Энэ бол DF21 (CSS-6)  хэмээх дунд тусгалын пуужин юм.  DF31, DF21 пуужингууд нь техникийн бүтцийн хувьд яг адилхан ахан дүүсүүд. 1991 оноос одоог хүртэл  зэвсэглэлд байгаа. DF21 нь харвагч суурьтай хөдөлгөөнт хуягт машинуудад дээр тавигдсан пуужин. 14.7 тонн, 10.7 м урт, 1.4м голчтой. Пуужингийн тусгал 1750 км, 200,300,500 килотоннын цөмийн цэнэгт хошуутай. Цэц 10-700м.
DF31 тив алгасах пуужин. Холын зайн тусгалаас хамаараад DF31-нь DF31, DF31А,  DF31В гэж гурван янз бий. DF4-ийг бүрэн шинэчлэн солихын тулд DF31-ийг бүтээсэн.  DF31 хятадын анхны 3 шатлалттай, хатуу түлшт, зөөврийн хөдөлгөөнт газраас далайгаас харвадаг тив алгасагч пуужин юм. 42 тонн, 13м урт, 2.25 м голчтой. Пуужингийн тусгал 11200 км. 20, 90,150 килотоноос 1 мегатоннын халуун цөмийн цэнэгт хошуутай. Цэц 150м.
DF41 бол дөнгөж 2017 оноос зэвсэглэлд орж байгаа хятадын хамгийн сүүлийн үеийн тив алсгалах 3 шатлалт хатуу түлшт цөмийн пуужин. 180 тонн, 21м урт, 2.25м голчтой. 20, 90, 100 килотоннын 10-12 цөмийн цэнэгт хошуутай. Газар доороос болон хөдөлгөөнт сууриас харвадаг. Тусгал 15000 км. Цэц 300м.
 JL1 Сиа ангиллын шумбагч завинаас харвах анхны пуужин. Хатуу түлштэй. Тусгал 1700-2500км. 1980 оноос одоог хүртэл  зэвсэглэлд байгаа. 14.7 тонн, 10.7 м урт, 1.4 м голчтой. 250-500 килотонн цөмийн цэнэгт хошуутай.
JL2 шумбагч завинаас харвах пуужин. JL1-ийг сольж байгаа DF31-ийн загвар юм. 3 шатлалт хатуу түлштэй. Тусгал 8000км. 2015 оноос дөнгөж зэвсэглэлд ороод байгаа. 42 тонн, 13 м урт. 20,90,150 килотоннын 3-4 цөмийн цэнэгт хошуутай.
ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

One thought on “Хятадын цөмийн зэвсэг…

  1. ss 2018-04-02 23:27 at 23:27

    manai mongolchuudch bas puujin hugjuuleh heregtei

    Хариулах

ss-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн