2018-04-02 10:221min09

С. Жавхлангаас өөр гишүүн жагсаалд ирсэнгүй юу?

ololol

Олон нийтийг айдаст автуулж, цочролд оруулсан хүчирхийллийн гэмт хэрэг гарах болсон. Өчигдөр төв талбай дээр болсон “Хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагсаал”-д олон нийт идэвхтэй оролцсон билээ. Дээр дооргүй хүчирхийлэгч нараар дүүрсэн мэт сэтгэгдэл төрүүлж бидний нийгэм хаашаа чиглэж буйг эргэн нэг харахад хүргэсэн тус үйлдлүүд олонд нэгийг бодогдуулсан.

Уг жагсаалд урлаг соёлынхон тун ч идэвхтэй ирсэн харагдав. Харин УИХ-ийн гишүүд дундаас бие даан нэр дэвшин ялалт байгуулж чадсан С.Жавхлан гишүүн ганцаар торойн үзэгдлээ. Бусад гишүүд олон дунд орохоос санаа нь зовов уу? Ямартай ч Жавхлан гишүүн ийн олонтойгоо нийлэн хүчирхийллийг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн тайван жагсаалд нэгджээ.