Нацистуудын удирдагч Адольф Гитлерээр бахархаж явдаг тухайгаа бичсэн Ж.Кеннидигийн өдрийн тэмдэглэлийг дуудлага худалдаагаар худалдах гэнэ. Тэмдэглэл 1945 онд бичигдсэн ба энэ үед Кенниди 28 настай, Номхон далайд цэргийн алба хаасныхаа дараа сэтгүүлчээр ажиллан, Европын орнуудаар аялж явсан байна.
Гитлерийг амь үрэгдсэнээс хойш хэдхэн сарын дараа Бавари муж дахь “Кельштайнхаус”-ыг очиж үзэхдээ Кенниди өөрийн тэмдэглэлдээ “Гитлер түүхэн дэх хамгийн хүчтэй хүмүүсийн нэг тул өөрийг нь бүчиж байгаа үзэн ядалтаас мултран гарч чадна. Хязгааргүй их тэмүүлэл амбицтай Германы удирдагч улс орныхоо төлөө байсан учраас түүнийг дэлхийд учирч буй аюул гэж үзэх боллоо” гэх зэрэг мөрүүд бичигдсэн байдаг аж.
Ирэх дөрөвдүгээр сарын 29-нд Бостонд болох дуудлага худалдаагаар зарагдах АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч Ж.Кеннидийн тэмдэглэлийг худалдах дуудлага худалдааны анхны үнэ 200 мянга орчим доллар байх аж. Тэмдэглэлийг Кеннедигийн туслахаар ажиллаж хожим Сенатын гишүүн болж байсан Дейрдре Хендерсон гэдэг эмэгтэй хадгалж байжээ.