ЭХЭМҮТ-ийн ажилтнуудын хариуцлагагүй байдлаас болж нас барсан нярайнуудыг солигдсоныг мэдэлгүй оршуулсан хэрэг уржигдар гарчээ. Энэ тухай “Зууны мэдээ” сонинд нийтэлсэн байв. Чингэлтэй дүүргийн харъяат 39 настай Б гэх эмэгтэй энэ сарын 21-ний үүрээр амаржсан байна. Гэвч төрөх хугацаанаасаа өмнө нярайлсан учраас хүүхэд амьсгаатай мэндэлсэн хэдий ч өөд болсон харамсалтай явдал болжээ. Талийгаач нярайн ар гэрийнхэн шарилыг нь авч оршуулахаар уржигдар өглөө буюу энэ сарын 22-нд ЭХЭМҮТ-т очход сувилагч хүүхэд солигдсон мэдээг дуулгасан аж. Бүсгүйн төрсөн ахын хэлсэнээр эмнэлгээс нярайг авч явсан эцэг эхтэй холбогдход жам ёсоор “гээсэн” гэжээ. Үүгээр зогсохгүй “гээсэн” нярайг эмнэлгийн ажилтнууд олж авчраад “оршуулчихъя” гэсэн аж. Бүсгүйн ар гэрийнхэн нэгэнт хүүхдээ солигдсоныг мэдсэн болхоор жам ёсоор “хөндөлгүй” шарилгүй газарт нь сүү өргөөд буцсан байна. Уг нь ламд үзүүлээд хүүхдээ гээх газраа тогтчихсон байсан аж. Бүтэн бичиг, кодтой нярай хүүхдүүдийг ингэж сольсон том алдаагаа тус төвийнхөн чимээгүй дараад өнгөрөөх үү.