В.Путин Монголоос хамгийн их санал авч, урьдчилсан байдлаар ялалт байгуулав

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өчигдөр болж дүнгээ танилцуулжээ. Урьдчилсан байдлаар  Ерөнхийлөгч Владимр 76.65 хувийн саналтайгаар тэргүүлж байна. Одоогийн байдлаар, нийт саналын хуудсыг 98.71 хувийг тоолж дууссан бөгөөд эцсийн дүн хараахан гараагүй бөгөөд дэлхийн 20 гаруй улс оронд амьдарч буй ОХУ-ын иргэд саналаа өгчээ.

Монгол Улсад Улаанбаатар, Дархан, Эрдэнэт гэсэн гурван газарт ОХУ-ын иргэдээс санал авсан байна. Нийт 1700 иргэн санал өгөхөөс 1249 иргэн саналаа өгчээ. Ингээд Монгол Улсад амьдарч буй ОХУ-ын иргэдийн санал өгсөн байдлаар жагсаавал:

Владимир Путин – 82 хувь

Павел Грудинин – 8.8 хувь

Владимир Жириновский – 3.1 хувь

Ксения Собчак – 2.8 хувь

Григорий Явлинксий – 1.2 хувь

Борис Титов – 1 хувь

Максим Сурайкин – 0.5 хувь

Сергей Бабурин – 0.4 хувь байгаа юм. Санал хураалтыг өчигдөр 22.30 цагт тоолж дуусмагц Москва руу илгээсэн байна.

One thought on “В.Путин Монголоос хамгийн их санал авч, урьдчилсан байдлаар ялалт байгуулав

  1. Болд 2018-03-19 12:17 at 12:17

    Манай Монголын сонгууль хамгийн их зардал чирэгдэлтэй болдог. Гэтэл Урд, Хойд хөрш маань сонгуулийг их боловсронгуй зардал чирэгдэл багатай хийх юм. Бид яагаад ингэж хийж болдоггүй юм бэ?

    Хариулах

Болд-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн