Өнгөрсөн долоо хоногийн гол дуулиан нь шүүгч нарын хөрөнгө орлогын асуудал байлаа. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Шүүгчийн таван настай хүүхдийн дансанд л гэхэд таван зуун сая төгрөг, харин өөрсдийнх нь хадгаламжинд 1 сая ам. доллар байна. Тухайлбал, анхан шатны шүүх дээр 50 мянган доллар, давж заалдах шатны шүүх дээр 100 мянган доллар, хяналтын шатны шүүх дээр 200 мянган долларын авилга авдаг” гэж хэлсэн нь нэлээд дуулиан дэгдээгээд байгаа юм. УИХ-ын гишүүн Х.Нямбаатарыг ингэж ярьсаны маргааш нь Шүүхийн ерөнхий зөвлөлөөс бүх шүүгчийн хөрөнгө орлогын талаар олон нийтэд мэдээлэл өгсөн. Тодруулбал, Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс Монгол Улсын бүх шүүгч ямар эд хөрөнгөтэй, хэдэн төгрөгний цалин авдаг гэдгийг олны өмнө ил болгосон. Шүүгчид 2017 онд АТГ-т өгсөн ХОМ-тээ бурхан тахил, машиг, орон сууц, үнэт эдлэл тэргүүтэй эд зүйлсээ мэдүүлжээ. Ингээд 2017 оны ХОМ-ээр хамгийн их орлоготой шүүгчээр тодорсон шүүгчийн талаар мэдээлэл хүргэе.
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ил болгосон мэдээллээс харахад Улсын дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр орлогоороо тэргүүлсэн байна. Шүүгч Ч.Хосбаярын хувьд өмнө нь прокуророор ажиллаж байгаад шүүгч болжээ. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 58 дугаар зарлигаар Улсын Дээд шүүхийн шүүгчээр томилогдож байсан. Мөн Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Ч.Хосбаяр Олон Улсын Эрүүгийн Шүүхийн шүүгчийн сонгуульд нэр дэвшиж байсан. Түүний жилийнх нь орлого гэхэд 248392.08 сая төгрөг хэмээн мэдүүлжээ. Мөн түүний хувьд 5 автомашинтай, дөрвөн орон сууцтай. Тодруулбал, Land rover 1, range rover 1, Toyota Highlander 1, Nissan Murano 1 буюу нийт 5 автомашинтай хэмээн мэдүүлжээ. Харин гэр бүлийнхэн нь орлого нь 75759.04 төгрөг хэмээн мэдүүлсэн байна.
Мөн 2012 оны Нийслэлийн шүүхийн шүүгчээр Ч.Хосбаярыг томилж байсан. Сануулахад “долдугаар сарын 1”-ний хэрэгт буруутгагдаад байсан цагдаагийн экс удирдлагуудыг шүүх шүүх хурлын даргалагч шүүгчээр Ч.Хосбаяр оролцож байсан. Түүнчлэн цагдаагийн экс удирдлагуудыг ялласны дараа удахгүй Нийслэлийн шүүгч болж тушаал дэвшиж байсан. Сүүлийн хэдэн жил хамгийн их орлоготой, хамгийн хамгийн их хадгаламжтай шүүгчээр Ц.Амарсайхан тодорч байсан бол энэ жилээс эхлээд Улсын дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр тэргүүлж эхэллээ. Мөн хоёрдугаарт Д.Цолмон, Б.Цогт нарын шүүгч нар хөрөнгө мөнгөөрөө удаалжээ.
chuhal.mn