Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт явган зорчигчийн амь насыг хохироогоод зугтсан автомашины жолоочийг илрүүллээ. Өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 17-нд 23:00 цагийн орчимд улсын дугаар нь тодорхойгүй “Приус-20” маркийн авто машины жолооч Г нь оршин суух хаяг нь тодорхойгүй 25-30 орчим насны эмэгтэйг мөргөж, амь насыг хохироогоод хэргийн газраас зугтсан байсныг цагдаагийн албан хаагчид шуурхай эрэн сурвалжилж, баривчлан саатуулжээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд Замын цагдаагийн алба нийт 350 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл хүлээн авснаас нэг хүний амь нас хохирч, 21 хүн хөнгөвтөр, хүнд байдлаар бэртэж гэмтжээ. Үүнээс зургаа нь бага насны хүүхэд байв. Бэртэж гэмтсэн иргэдийн ихэнх нь замын хөдөлгөөнд явган зорчиж байхдаа авто осолд өртсөн байна.