“Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд дараах нээлттэй захиаг бичжээ:
НАМАА БИШ УЛСАА БОДООЧ ЭЭ…
Цогтой тэмцэгч, их сэлэмч У.Хүрэлсүх минь 60 тэрбумын асуудал чинь хариулт нэхэж байна. Чи өөрөө л “Ийм бузар булайтай тэмцэнэ” гэж хашгирсан. Улс оронд чинь хариуцлага гэж алга. Эрдэнэтийн 51 хувийг барьцаанд тавьсан гэмт этгээдүүдээр 105 сая.ам долларыг төлүүлээч. Монгол банкинд гарсан луйвар, Утааг даган бизнес хийсэн, гамшиг далимдуулсан хэргүүд хэвээрээ. Хүчингийн хэрэг, хариуцлагагүй агентлаг, яамдын нөхдүүдтэй хариуцлага тооцсонгүй.Оффшорчдыг сэлэмдэнэ, их буудна, амь хайрлахгүй үзнэ гэсэн яасан вэ. Манлайлаад шахаж шаардаач. Аймгууд чинь 60 тэрбум ба Хүрэлсүхийнхэн гэж талцаад ажил хийхээ байлаа. Өвс тэжээл бэлдээгүйн улмаас 200 мянган толгой мал үхлээ. Энэ тоо өснө. Цаашдаа М.Энхболдоосоо айгаад хариуцлага алдсан Агентлагийн дарга ч сольж чадахгүй бол “Аймхайны баатар” цолоо аваарай. Хятадын Коммуннист намын дарга Ши Жинь Пин “Намаа биш Улсаа бодоод” авлигатай тэмцэн амжилт олж байна. Аргаа барсан бид авлигалтай тэмц гэж Х.Баттулга, М.Энхболдод хэлэлтэй биш дээ. Тиймээ. Хурд, хүч алга байна.
Б.Жаргалсайхан
Gashuun.mn
5 comments
Yag unen aimhaa bna amalsan amllalt haana bna engeel bloo yu ard tumen cnine ulam yaduurch bna gadagshaa garah geed hulhduulaad duuslaa
Олон хулгайч нарыг баривчилбал Монгол улсад дарга, түшмэл хийх хүн үлдэх үү. Нам тойрсон хулгайч нар өөрсдийгээ ухаантай гээд бодчихсон байдаг юм. Хулгайч нар нэгийгээ яаж чадах вэ. Жагаа ч бас ариухан амьтан биш дээ. Гэхдээ шургаж байвал өөрт нь өлзийтэй байж магадгүй.
Ер нь шудрага,шуурхай ажиллахгүй бол, хэлсэн дээ хүрэхгүй бол хэдэн том ажил амлаад тэр нь сонгуулийн дараа шицдэх эсэх нь мэдэгдэхгүй балгас болохоор бол, өрийг өрөөр дараад хий эргээд байвал хэн хийх бэ. Ингэсээр 30 жилийн нүүр үзэх нь. 30 жилд улс орнууд маш хурдан цэгцэрдэг юм байна. Жишээ олон. Эрс өөрчлөх шийдвэр гаргах хугацаа иржээ. Ирэх жил сонгуулийн өмнөх жил гээд хугацаа хурдан юм.
Хүрэлсүх юм хийхгүй гадаадад зочлоод явах юм.хөдөөгүүр яваачээ улс орон юуболж бн юу хийх?яах?гээд яваач. Яах гээд байгаа нь ойлгомжгүй бн.залуу эрч хүчээр ажлаад өгмөөр бх юм.
Yag unen aimhaa bna amalsan amllalt haana bna engeel bloo yu ard tumen cnine ulam yaduurch bna gadagshaa garah geed hulhduulaad duuslaa