Лондонгийн Арбитрын шүүх Өмнөд Африкийн “Стандарт” банкны нэхэмжлэхтэй 109 сая.ам долларын хэрэгт Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татаад байгаа. “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаалж зээл авсан гэх хэргийг АТГ –т шалгаж байна. Хэргийн гол эзэн нь “Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүү. Түүнийг саяхан АТГ-аас саатуулсан байдаг. Тус хэрэг 2009 оноос эхэлсэн.
Нийтдээ дөрвөн удаагийн үйлдлээр 2009-2010 онд “Жаст групп” компани “Стандарт” банкнаас 109 сая ам.долларын зээл авсан байна. Ингэхдээ “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаалсан гэх хуурамч материал бүрдүүлсэн нь асуудал дагуулаад байна. Тухайн үед үйлдвэрийн даргаар ажиллаж байсан Ч.Ганзориг, орлогч захирал Фоменко, хуулийн хэлтсийн дарга Мөнхжаргал нар болон Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Сугар нарын гарын үсэг болон “Эрдэнэт” үйлдвэрийн тамгыг хуурамчаар үйлдсэн гэдгийг нь олон улсын болон Монголын шүүхийн шинжээчид тогтоожээ. Мөн 2013 онд Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэр болон тухайн үеийн удирдлагуудын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн бичгийг Арбитрын шүүхэд илгээсэн байдаг.
Нийтдээ 170 гарын үсэг, тамгыг хуурамчаар үйлджээ. 2013 онд УМБГ-т гарын үсэг, тамга тэмдгийг хуурамч эсэхийг шалгуулахад Ш.Батхүү “Стандарт” банкнаас зээл авахдаа Эрдэнэт үйлдвэр, ТӨХ-ны холбогдох албан тушаалтнуудын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн болохыг тогтоосон байдаг. Мөн Английн хараат бус шинжээч Жайлес гэрээний тамга, болон гарын үсгийн хуурамч гэдгийг тогтоогоод байна. Тэгэхээр шүүхийн бүх шатанд гарын үсэг тамга тэмдгийг хуурамч гэж үзсэн байхад Лондонгийн Арбитрын шүүх Засгийн газрыг яагаад хариуцагчаар татав гэдэг нь сонирхолтой байна.
Эх сурвалж: Polite.mn
4 comments
medeej huuramch gedeg ni hudlaa hereb huuremch baisan bol mungun gyilgee yaaj Erdenetiin dansaar damjih be zygeer l huibaldaj ndchiheed bathyyg zoliond gargaj baina
Бүх шатны шүүх гарын үсэг тамга тэмдэг хуурамч гэж тогтоосон байхад лондонгийн арбитерийн шүүх ЗГ-ыг хариуцагчаар татсан нь их сонин байна гэнээ,тэгвэл энэ их олон хуурамч материалаар тэр их зээл олгосон СТАНДАРТ банкныхан сонин биш байна уу?тэнд хариуцлага,сонор сэрэмж гэж байна уу?одоо монгол улсын засгийн газар өр төлөх байтугай ХОХЬ чинь гэж хаөриу өх хэрэгтэй.
Хүн үнэмшихэд хэцүү хуурамч мэдээлэл тараахаа болимоор юм. Ямар хүүхдүүд банк Эрдэнэт энэ тэр болж тоглож байгаа биш. Тэр тусмаа ийм олон сая долларын зээлийг хэн ч биш нэг луйварчинд итгээд өгчихсөн бол тэр банкны ажилтан хариуцлагаа хүлээнэ биз дээ. Монгол Улсад ямар хамаатай. Аль 2013 онд хуурамч гарын үсэг гэдгээ хүлээн зөвшөөрчихсөн юм бол өдий хүртэл чимээ аниргүй явсан нь сонин биш гэж үү. Цаг хожижи хамаг булхайгаа нуух жүжиг найруулж аваад одоо тоглолтоо эхэлж байгаа нь тодорхой. Батхүү гэж луйварчин шоронд алуулчихсан байхад гайхаад байх хэрэггүй л болов уу. Тиймэрхүү л дүр зураг харагдаж байна.
olon ulsiin tom bank neg buruu gariin hulgaichid hulihduulaad l ,olon ulsiin arbitriin shuuh ene olon huuramch gariin useg ,tamga temdgiig undeslej shiidveree gargaad l..mongoliinhoos doloon dor gej heleh geed baigaa yum bolov uu.. henii tarhiig ugaah geed baigaa yum boldoo..mongoliin huuliin baiguullagiig davchih l baih..gol ni ulsiin hurunguur tuluul gedeg shiidver garguulaad l avah baihdaa ..muu luvarchid..uursdiiguu aihtar gutguulj helmegdlee geed l uruvdum tsarai gargaad l ..iimerhuul dur zurag haragdaad bna