АН-ын дотоод сонгууль нэлээд сүр дуулиан, будлиантай үргэлжилж байна. Үүний нөлөөгөөр нэг талаар АН-ын суурь ганхаж, улмаар тарж бутрахад хүрч магадгүй. Эсвэл шинэчлэгдэх нэрийн дор намын дарга нь 2020 оны сонгуульд бэлтгэж, өөрийн багаа бүрдүүлж байх талтай. Олон нийт, хөндлөнгийн ажиглагчид ийм таамаг дэвшүүлээд буй нь бодит үнэнээс хол зөрөхгүй болов уу.
Учир нь, тэдний гаргаж байгаа үйлдэл, хэлж ярьж буйгаас ийм өнцөг харагдаад байгаа юм. Тухайлбал, намын гишүүн, дэмжигчид нь дотроо хагаралдаж, нэг нэгнийхээ булхайг аль хэдийнэ ил болгож эхлэв. АН-ынхны дунд өрнөсөн энэ асуудал дээд цэгтээ хүрэх тэр цагт юу болох бол. Үүнийг харах л үлдлээ. Одоогоор АН-ын дарга С.Эрдэнэ, нийтлэлч Баабар нарын дунд маргаан үүсч, тулаан ширүүхэн үргэлжилж байна. Нам дотор нь үүсээд байгаа нөхцөл байдлын талаар нийтлэлч Б.Батбаяр буюу Баабарын хэвлэлд өгсөн ярилцлагаас энэ удаад онцолж байна.
-Ардчилсан намын Улаанбаатар дахь бүтэц буюу дүүрэг, хороодын бүрэлдэхүүнд Ганцхудаг, Мааньтад байсан нөхөд бүгд орчихлоо.
-Удирдлага нь 116 хүнийг хөөгөөд гаргачихаж байгаа юм. Бас аймаг, сумдын дарга нарыг тэр чигээр нь цэвэрлэж байгаа юм билээ. Эрүүгийнхнийг оронд нь авч байгаа юм.
-Ардчилсан нам эрүү, криминальный бүлэг болоод дуусч байна.
-С.Эрдэнэ дарга чинь жуман хулгайчийн л нэг. 58 тэрбум төгрөгийн хулгай хийсэн асуудал АТГ-т байж байгаа шүү дээ.
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
4 comments
Ардчилагчид багаа хуулж байна шүү, БатҮүл баатар бас хэдэн хүн цуглуулчихаад нийслэл хавиар гудамжны улс төр хийхээс хэтрэхгүй болсон сурагтай. Аргач үгүй биз дээ, сүүлийн үед мөнгөнөөс өөр юм санах ойд нь байхгүй болсон бололтой.
Баабар өөрөө гадны хөлсний бичээч хийсэнээрээ Эрдэнээс ч илүү нүгэлтэн Өндөр тэтгэвэр авах гэж явуургүй арга хэрэглэж арчаагаа алдсан маш ичихвэрт байдалд орсон Үүнийгээ булзааруулж ариун хүн болох гэж их хичээвч нэгэнт хийгээд ил болчихсон шившигийг яалтай билээ Муу нэрийг хусавч арилахгүй гэдэгдээ Баабар бол ер жудаг талдаа хөргөгч маягын этгээд байхаа
batuuliig neg todorhoiloodoh tegeed chamaig zuunii bichigh mon yumuu bish yumuu medi
ardchilsan nam tertei tergyi hulgaich luivarchid aluurchdiin tsugluulga shyy dee hudlaa geed hel l dee. erdene garch ireed eryygiin heregtnyydeer dyyrgesen bol huuchin hulgaichid zailuulagdaj shine hulgaichdaar soligdson bolj taarlaa. ooroo bol ter erdene gedgeesee ilyy ich Tom hulgaich biz dee…. nomaa shahdag zah zeel ni erdenees bolj unaad uurlaad baigaa bololtoi