БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс авах солонгос хэлний түвшин тогтоох шалгалт цахим хэлбэрт шилжсэн. Энэ онд тус улсын хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцоо (ХЭЗТ)-ны гадаад ажилчин сонгож авах “Онооны систем” болон солонгос хэлний шалгалтад багагүй өөрчлөлт орсон байна. Өмнөх жилүүдэд солонгос хэлний шалгалтад тэнцсэн иргэд өөрийн хүсэлтээр ур чадварын шалгалт өгдөг байсан бол шалгалтад тэнцсэн хүн бүр ур чадварын шалгалт өгөхөөр болжээ. Уг шалгалтад 88 хувиас дээш оноо авсан иргэдийг онооны дарааллаар жагсаан 3600 иргэнийг сонгон шалгаруулах юм байна.
Шалгалтыг ирэх сараас тавдугаар сар хүртэл авах бөгөөд зургадугаар сарын 11-нд шалгалтын хариуг задлахаар болжээ. Иргэдийн хувьд бүртгэлд хамрагдсаны дараа солонгос хэлний шалгалтанд сайн бэлдэх хэрэгтэй юм.