АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний “Карл Винсон” усан онгоц Дананг хотын боомтод хүрэлцэн ирлээ. Энэ бол 1975 онд Вьетнамын дайн дууссанаас хойш Америкийн онгоц тээвэрлэгч хөлөг тус улсад ирсэн анхны тохиолдол юм.
Тус хөлөг онгоц Вьетнамын төв боомтод таван өдөр байна. Уг хөлөг онгоцыг Lake Champlain пуужингийн крейсер, Wayne E.Meyer мина зөөгч онгоц дагалдан иржээ. “Карл Винсон” Вьетнамд айлчлах хугацаа хэлэлцээрийг Пентагоны тэргүүн Жеймс Мэттис нэгдүгээр сард Вьетнамын Батлах хамгаалахын сайд Нго Суан Литемтэй уулзалт үеэрээ хийжээ.