Хүн төрөлхтөнд ухаарал хайрласан, сэтгэл хөдөлгөм баримтат кинонуудыг бүтээн туурвиж, дэлхийн хүмүүст илгээдэг “WORLD STORIES” олон улсын алдартай уран бүтээлчдийн багийн бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх гэж байна.
“Дэлхийн түүхүүд” шилдэг цуврал баримтат киног Монголын үзэгчдэд анх удаа хүргэх гэж буй энэ нь торгон агшин юм. Ийм боломжийг олгосон “The Why Foundation”-ны үүсгэн байгуулагч, “Дэлхийн түүхүүд” төслийн ерөнхий продюсер Метте Хофманн Маяр, Продюсер Мария Коломейр нарт Монголын үзэгчдийн өмнөөс талархал илэрхийлье” гэлээ. Мөн “Бид дэлхийн уран бүтээлчидтэй нэг зүг харж, нэг хэмжээнд сэтгэж, нэг тавцан дээр зогсож, харилцан суралцаж, хамтран хөгжих ёстой. Үүний томоохон жишээ бол “Дэлхийн түүхүүд” шилдэг цуврал баримтат кино” гэдгийг онцоллоо.
“Дэлхийн түүхүүд” шилдэг цуврал баримтат кино Монголын үзэгчдийн хүртээл болох гэж байгаатай холбогдуулан МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц өнөөдөр ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж, “Глоб интернейшнл” төвийн тэргүүн Х.Наранжаргал нартай “Санамж” бичиг байгууллаа. МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц “МҮОНРТ нь бие даасан хараат бус, үнэн бодит мэдээ мэдээлэл, нийтлэл нэвтрүүлэг, баримтат кино, дэлгэцийн бүтээлийг дамжуулан түгээх зорилгоо зөвхөн үндэсний хэмжээнд төдийгүй дэлхийн хэмжээнд хэрэгжүүлэх эхлэл тавигдаж байна. Олон улсын баримтат бүтээлийн уралдаанууд, кино фестивалийн олон удаагийн шагнал хүртсэн, дэлхийн нэрт найруулагч, продюсерүүдийн бүтээсэн “Дэлхийн түүхүүд” цуврал баримтат кино нь “BBC World News” болон Данийн “THE WHY” байгууллагын хамтын бүтээл бөгөөд дэлхийн олон нийтийн телевизүүдэд зориулсан тусгай контент юм.