Сангийн сайд асан Б.Чойжилсүрэнгийн “Но” ил болов

2018-03-03 13:211min1
choijooo

Увс нутгаас сонгогдсон  УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн сайдын суудлаа өгснөөсөө хойш нам гүмхэн байгаа. Гэтэл түүнтэй холбогдох бичиг олон нийтийн цахим сүлжээнд ил болсон нь гишүүн Б.Чойжилсүрэнг “хардах” нэг шалтгаан болов. Тэрбээр УИХ-ын ээлжит сонгуульд 31 дүгээр тойрогт нэр дэвшиж, сонгогчдын олонхийн саналыг авч гишүүн болсон цаг саяхан. Тухайн үед АН-аас нэр дэвшсэн “ТЕСО” группийн захирал О.Цогтгэрэл Б.Чойжилсүрэнгийн гол өрсөлдөгч байсан гэж хэлж болно. Гэвч хэдхэн хувийн саналаар ялагдсан билээ.

Алга дарамхан цаасан дээр бичсэн хэдэн үг түүний “но”-той гэдгийг харуулаад авлаа. Тодруулбал, Хов аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гэж хаягласан эл бичигт “2016 оны УИХ-ын сонгуулийн 31 дүгээр тойргийн 3,4 дүгээр хэсгийн шилжин ирсэн хуудас, лавлагааны хамт 2016 оны наймдугаар сарын 6-ны өдрийн үер усны улмаар албан газрын гражинд ус орсноор гэмтсэн тул устгасан болно” гэжээ. Үүнд эрхэм гишүүн Б.Чойжилсүрэн ямар тайлбар өгөхийг хүлээх л үлдлээ.

1 сэтгэгдэлтэй

  • зочин

    2018-03-04 15:52 at 15:52

    Хүүхдийн урлан бүтээх төвийн газарыг Ми.Энхболдтой нийлж авч орон сууцны барилга бариулж баяжсан нөхөр. Тэгээд албан тушаалд авирч эхэлсэн.

    Хариулах

зочин сэтгэгдэл бичих Болих

Цахим шуудан нийтлэгдэхгүй