“Ямар ч гэм буруугүй” Пак Гын Хэ-д 30 жилийн ял төлөвлөжээ

Авлигын хэрэгт холбогдсон Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэд 30 жилийн хорих ял оноохыг прокурорууд шаарджээ. Үүнээс гадна 118.5 тэрбум вон буюу 110.4 сая ам.долларын торгууль ногдуулахыг Сөүлийн Төв дүүргийн шүүхээс хүссэн байна.

Өдгөө 66 настай Пак Гын Хэд төлөвлөсөн ялыг ирэх сарын сүүлчээр эсвэл дөрөвдүгээр сарын эхээр болох шүүх хурлын үеэр авч хэлэлцэх бололтой. Түүнийг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард авлига авсан, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан болон төрийн нууц задруулсан зэрэг 18 зүйл ангиар шийтгэж, хориод буй.

Нэр нөлөөгөө ашиглан бизнест нь дэмжлэг үзүүлснийхээ хариуд улсынхаа томоохон компаниудаас, тухайлбал “Samsung” болон “Lotte”-гоос 77.4 тэрбум вонын авлига авсан, мөн дотны найз болох Чой овогт эмэгтэйд төрийн нууц задруулсан гэж Ерөнхийлөгч асан Пакийг сэжиглэж байгаа юм. Харин Ерөнхийлөгч асан  Пак Гын Хэ  өөрийгөө “ямар ч гэм буруугүй” гэсээр байгаа аж.

Түүний найз Чой овогтод хоёр долоо хоногийн өмнө 20 жилийн хорих ял оноосон. Гэхдээ Чой овогт давж заалдах эрхтэй гэнэ.

One thought on ““Ямар ч гэм буруугүй” Пак Гын Хэ-д 30 жилийн ял төлөвлөжээ

  1. Нэргүй 2018-02-27 20:00 at 20:00

    I’m so sad

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн