Нийгэм

Налайх дүүргийн 1 дүгээр хороог камержууллаа

Нийслэлийн Налайх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн санхүүжилтээр дүүргийн 1 дүгээр хороог камержууллаа. 13 чигийн, 6 эргэдэг, дугаар таньдаг 1, нийтдээ 20 ширхэг камерыг “Зөв технологи” ХХК суурилуулж хүлээлгэн өгсөн юм. Дүүргийн ИТХ-ын дарга, дүүргийн ГХУСАЗЗ-ийн дарга Б.Нэргүй, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, Цагдаагийн хэлтсийн дарга Н.Сумьяа нар камержуулалтын байршил, цэг, хяналтын дэлгэцний үйл ажиллагаатай өчигдөр танилцлаа.

Дашрамд дурдахад өнгөрсөн онд дүүргийн ОНХС болон иргэдийн санал санаачилгаар 2, 3, 4 дүгээр хороонд камержуулалтын ажил хийгдсэн бол ийнхүү 1 дүгээр хороог камержууллаа. Өнгөрсөн онд хяналтын камерны тусламжтайгаар гэмт хэргийг түргэн шуурхай илрүүлж ажилласны зэрэгцээ гэмт хэргийн гаралт 15 орчим хувиар буурсан үзүүлэлттэй гарсан байна.

Энэ онд багтаж дүүргийн камержуулалтыг нэгдсэн системд холбож, цагдаагийн байгууллага нэгдсэн журмаар хяналт тавьдаг болгохоор төлөвлөж байна гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close