Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Ким Кардашьян тээгч эхийн тусламжтайгаар төрүүлсэн охинтойгоо селфидэв – updown.mn

Ким Кардашьян тээгч эхийн тусламжтайгаар төрүүлсэн охинтойгоо селфидэв

Реалити шоуны од Ким Кардашьян өнгөрсөн сарын 15-нд тээгч эхийн тусламжтайгаар гурав дахь хүүхдээ өлгийдөн авсан билээ. Тэгвэл тэрбээр бяцхан охиныхоо анхны зургийг “Instagram”-д тавьсан байна.

Тэрбээр чих, хамартай фото эффектээр далдалж, хүүхэдтэйгээ хамт селфи хийсэн байна. Ингэхдээ охиноо тэвэрсэн байдалтайгаар авахуулж, “бяцхан Чикаго” хэмээн товчхон үг бичжээ.

Өнгөрсөн сарын 15-нд тээгч эх Ким Кардашьян болон Канье Уэстэд охин төрүүлж өгсөн. Энэ бол алдарт хосын гурав дахь хүүхэд бөгөөд тэд гурван настай Норт, хоёр настай Сэйнт хэмээх хүүхдүүдтэй.

Кардашьян гурав дахиа хүүхэд тээхэд амь нас, эрүүл мэндэд нь хэтэрхий эрсдэлтэй гэсэн тул тээгч эхийн үйлчилгээг авахаар шийджээ. Ингээд гурав дахь хүүхдээ төрүүлэх гэж байгаагаа албан ёсоор зарласан байна.

One thought on “Ким Кардашьян тээгч эхийн тусламжтайгаар төрүүлсэн охинтойгоо селфидэв

  1. zochin 2018-02-27 17:31 at 17:31

    nuli photoshop sh dee itgelrgui

    Хариулах

zochin-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн