Dolce & Gabbana Миланд болсон загварын долоо хоногийн үеэр шинэ цүнхний загвараа танилцуулахдаа моделиудыг дронуудаар орлуулсан нь жинхэнэ олны гайхшируулав. Энэ нь тус алдарт брэнд өөрсдийн бодлогыг өөрчилсөний илэрхийлэл байлаа. Дронууд үнэтэй брэндийн цүнхнүүдийг тайзан дээр танилцуулж, маш эмх замбараатай байсан нь ирээдүйд моделиуд ажилгүй болох юм биш биз гэсэн таамаглалыг төрүүлээд байна.