Ихэнх нутгаар дулаарч, гол мөрөн, нуурын мөс хайлж, мөсөн дээгүүр ус урсах, мөс харлах үзэгдэл идэвхжиж байна. Тухайлбал, Баян-Өлгий аймагт найман айлын хашаа, гэр усанд автсан гэх дуудлага өчигдөр /2018.02.25/ өдрийн 13.35 минутад Онцгой байдлын ерөнхий газарт иржээ.
Үүн дагуу тус аймгийн есөн алба хаагч 110 гаруй км зам туулж, Баяннуур сумын Сул-Улаан багийн сумын төвийн ойролцоох Ховд голын эрэгт 19.49 минутын орчимд очжээ. Ингээд алба хаагчид усанд автсан иргэдийг таван машинаар шилжүүлж, нэг өрхийг нүүлгэсэн аж.
Мөн өчигдөр /2018.02.26/ шөнийн 00.26 цаг орчимд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Баянголын ам гэдэг газар нийслэл рүү зорчиж явсан долоон зорчигчтой суудлын авто машинууд цасанд суужээ. Нийслэлийн аврах ангийн дөрвөн алба хаагч цасанд суусан авто машиныг татан гаргах боломжгүй гэж дүгнэн, дотор нь зорчиж явсан долоон иргэнийг Улаанбаатар хотод хүргэж ирсэн байна.