Энэтхэгийн Одиша мужид шинээр гэрлэсэн залуу хос хуримын бэлгээ задалж байтал гэнэт бөмбөг тэсэрчээ. Үүний улмаас залуу хос хүнд шархдаж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Эмнэлэгт очоод нөхөр нь нас барж, эхнэр нь сэхээн амьдруулах тасагт хэвтжээ.
Үүнээс гадна нөхрийнх нь эмээ өөд болжээ. Дэлбэрэлт хуримын ёслолоос хэд хоногийн дараа эхнэр, нөхөр хоёр зочдын өгсөн бэлгүүдийг задалж байх үед болжээ. Бэлэгнүүдийн нэг нь нөхрийн гарт дэлбэрсэн байна.