Хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон Өвлийн XXIII олимпийн наадмын хаалтын ажиллагаа өчигдөр боллоо. Өмнөд Солонгос улсын Пёнчан хотод энэ сарын 9-нд нээлтээ хийсэн тус наадамд дэлхийн 92 орны 2925 тамирчин оролцсоноос анх удаа Малайз, Сингапур, Эквадор, Эритрей, Нигер болон Косово улсын тамирчид анх удаа оролцсон юм.
Манай улсаас эх орноо төлөөлж Б.Ачбадрах, Ч.Отгонцэцэг нар гүйлтийн цанын төрөлд авьяас чадвар, хурд, хүчээ сорьсон билээ. Энэ жилийн наадамд Норвеги улс 14 алт, 14 мөнгө, 11 хүрэл медаль авч нийт 39 медалийн эзэн болсноор медалийн тоо болон чанараар тэргүүллээ. Герман улс нийт 31 медаль хүртэж жагсаалтын хоёрдугаар бичигдсэнээр удаалав. Нийт 17 хоног үргэлжилсэн олимпийн наадмын хаалтын ёслолын үеэр Олон улсын олимпийн хорооны /ОУОХ/ ерөнхийлөгч Томас Бах олимпийн далбааг Бээжин хотын дарга Чэнь Зининд дамжуулан өгсөн байна. Өвлийн олимпийн XXIV наадам 2022 оны 2 дугаар сарын 4-20-нд Бээжин хотод болох юм.