Ерөнхий сайд У.Хүрэлсүх ирэх дөрөвдүгээр сард БНХАУ-д айлчлах тов гарчээ. Тэрбээр Бээжин хотод дөрөвдүгээр сарын 10-13-нд айлчилах юм байна. Энэ сарын эхээр Зам, тээвэр хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ тус улсад айлчлал хийсэн нь Ерөнхий сайдын албан ёсны айлчлалын бэлтгэл ажлыг хангах хүрээнд хийгдсэн айлчлал байв.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх албан ёсны гадаад айлчлалаа өнгөрсөн сард БНСУ-аас эхлүүлсэн. Нэгдүгээр сарын 15-17-нд тус улсад айлчлахдаа 700 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг Өмнөд Солонгосын тал олгохоор болсон. Энэхүү зээлийг агаарын бохирдлыг бууруулахад зарцуулахаар төлөвлөөд байгаа.