Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 28 хувьцаат компанийн 40,751 ширхэг хувьцаа арилжсанаас 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ. “Монгол Шевро” MVO+14.86 хувь, “Тавантолгой” TTL+9.35 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Булган Гурил Тэжээл” GTJ-9.09 хувь, “Хөх Ган” HGN-8.14 хувиар буюу хамгийн их уналттай байна. Нийт 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 хувьцаат компанийн ханш тогтвортой байгаа юм.
ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 767 ширхэг үнэт цаасыг 76.2 сая төгрөгөөр арилжаалсан байна.
Компанийн хоёрдогч зах зээлийн бондын арилжаагаар 20 ширхэг үнэт цаасыг 2.0 сая төгрөгөөр арилжаалжээ. Ингэснээр “TOP 20” индекс 20247.41 нэгж болж 1.23 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,455,629,147,724 төгрөг боллоо. Дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_today/2 энд дарж үзнэ үү