Сонгинохайрхан дүүрэгт энэ сарын 21-нд 61 настай эрэгтэйг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан. Гэмт этгээд талийгаачийг нуруун тус газар нь 30 гаруй удаа мэсээр гэмтээж, цогцост үлдээсэн байсан юм. Цагдаагийн албан хаагчид болон Эрүүгийн цагдаагийн газрынхан хэрэг гарсан шөнөөс эхлэн хүч нэмэгдүүлэн самналт хийсний үр дүнд өнгөрсөн баасан гаригийн өглөө илрүүлэн баривчилжээ. Мөрдөн шалгах хэсгийн алба хаагчид онц хэрцгийгээр хүний аминд хүрсэн этгээдийг Төв аймгийн орчимд явж байхад нь баривчилсан байна.
Гэмт этгээд нь биш хоёулаа байсан бөгөөд дээрх ноцтой хэргийг үйлдсэнийхээ дараатакси хөлслөн зугтаж Улаанбаатараас гарсан аж. Түүний цагдаагийн байгууллагад мэдүүлснээр талийгаачтай хэдэн жилийн өмнө хамт шоронд хоригдож байхдаа танилцаж, найзууд болсон бөгөөд хэрэг гарах үндэслэлийг талийгаач өөрөө эхлүүлсэн гэжээ. Талийгаач хэл амаар дайрч, агсам тавьсан учраас нэг мэдхэд хутгалсан гэнэ. Тэднийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид хориод байна.
Хэргийн газарт хийсэн үзлэгээр талийгаач Б болон гэмт этгээдүүд тухайн гэрт архидан согтуурч, улмаар зодолдсон шинж тэмдэг байсан бөгөөд гэрийн доторх тавилга энд тэнд унаж, эвдэрсэн байснаас гадна 3-4 архины шил эд мөрийн баримтаар олджээ. Зодооны үеэр гэр нь нурж, гал авалцсан байдалтай байхад нь хүмүүс унтраасан байна. Хэргийг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.
2 comments
Үхсэн хүн үг хэлдэггүй.хулгайчийг үг дуугүй цаазалбал таарна.
Дахин ял хийсэн хүмүүсийг өршөөсөөр л байх уу эрхэм хуульчид аа