Долоо хоногт 4-өөс олон өдөр ажиллаж болохгүйг эрдэмтэд баталлаа

Ажлыг бүтээмжтэй, үр дүнтэй хийхийн тулд долоо хоногийн 4 өдөр л ажиллахад хангалттай гэнэ. Энэ нь ажилчдын эрүүл мэндэд ч сайнаар нөлөөлж, аз жаргалтай болгодог. Үүнээс олон хоног ажиллавал ажиллах чадвар мууддаг тухай “The Hearty Soul”-д мэдээлжээ.

Харамсалтай нь олон хүмүүст ажлын ширээнийхээ ард суугаад л байвал илүү ихийг амжуулна гэж боддог. Энэ циклдээ баригдсаар бидний үр бүтээлтэй ажиллах чадвар ч мууддаг байна. Тэгвэл дэлхийн олон компани ажилчдынхаа сэтгэл ханамжид анхаарч, ажлын өдрийн тоог бууруулж байна. Ингэснээр хүмүүс илүү аз жаргалтай болж, ажлын байрандаа илүү их амжилт гаргаж байгаа гэнэ.

Өдөрт 4-5 цаг ажиллах нь

Ажилтай холбоотой судалгаа хийсэн сэтгэлзүйчид ажлын бүтээмжээр олон янзын туршилт явуулсны үр дүнд хүн өдөрт 4-5 цаг ажиллахад л хөдөлмөрийн бүтээмж нь өндөр байдаг гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Хөдөлмөрийн сэтгэлзүйгээр мэргэшсэн Андерс Эрикссон хэрвээ хүнийг анхаарал нь төвлөрөх хугацаанаас илүү удаан ажиллуулбал хэд хэдэн муу зуршил бий болдог гэнэ. Үүний улмаас хэчнээн үр бүтээлтэй хүн ч цагийг хий дэмийн нөхцөөж эхэлдэг байна.

Долоо хоногт 32 цаг ажиллах нь

Treehouse” боловсролын компанийн ерөнхий захирал Райан Карсон 2006 онд долоо хоногт ажлын 32 цагийн системийг нэвтрүүлснээс хойш ажилтнууд нь сэтгэл хангалуун, үр бүтээлтэй болж, компани нь жилд хэдэн сая долларын орлого олж эхэлжээ.

Яг үүнтэй адил “Reusser Design” вэб дизайны компани 2013 оны 7 хоногийн ажлын 4 өдөрт шилжиж үзсэн байна. Компанийг үүсгэн байгуулагч Нейт Рейссерийн ярьснаар үр дүнд нь ажлын бүтээмж эрс өссөн гэнэ.

Ажлын 1 өдрийг хасах нь

Саяхны нэгэн санал асуулгаар нийт оролцогчдын 28 хувь нь нэмэлт нэг өдрийн амралтын төлөө нэг өдрийн цалингаасаа татгалзахад бэлэн гэжээ. Үүнээс гадна та хэр удаан ажиллана, тэр хэрээр бүтээмж тань буурдаг байна. 2014 онд Стэнфордын их сургуулийнхан судалгаа хийтэл ажлын бүтээмж долоо хоногийн 50 цагийн ажлаас л буурч эхэлдэг байна. Үүнээс гадна Гэр бүл, хөдөлмөрийн хүрээлэнгийнхний хийсэн судалгаагаар хүмүүс ажил дээрээ хэр ядарна, тэр хэрээр алдаа гаргадаг гэжээ. Харин алдаа гаргах нь тэр чигтээ үр бүтээмжид нөлөөлдөг билээ.

18 thoughts on “Долоо хоногт 4-өөс олон өдөр ажиллаж болохгүйг эрдэмтэд баталлаа

  1. зочин 2018-02-09 14:39 at 14:39

    Хар ажлын хүн бол өөр шүү.

    Хариулах
  2. Цэргийн офицер 2018-02-09 14:44 at 14:44

    Монголын төрийн түшээд тэттэй тэргүй ажил хийдэггүй хоолны савнууд_ Тэднийг хүмүүжүүлээгүй цагт хямрал мөнх оршинь

    Хариулах
    1. Нэргүй 2019-05-21 11:49 at 11:49

      үнэн үнэн

      Хариулах
  3. Нэргүй 2018-02-09 16:54 at 16:54

    угаасаа ажилгүй монголчууд байнга л амарч байгаа шүү дээ.ажиллаад байгаа гэдэг хэсэг нь амин хувиа бодож амжиргаагаа л сайжруулахын төлөө нүдээ өгөхөөс ч буцахгүй гүйлдэж байна.

    Хариулах
    1. Нэргүй 2019-05-18 15:26 at 15:26

      өөрийн төлөө бус залхуураад хэтвэж чиний төлөө ажиллах болж байна уу

      Хариулах
  4. Нэргүй 2018-02-09 21:11 at 21:11

    naadah chin tsagiin systemeer tsalinjdag, ter tsagtaa zogsoltgui ajilladag ornuudad hamaatai, mongold bol ajil gedeg amralt l gesen ug baidag shdee, ireed l tsailaad, heseg medee uzej baigaad udriin hool geed garaad alga bolno udees hoish ni tamhilah uruul amaa budah enehen terhen hiij baisnaa genet 3-4 tsagaas ehleed ajlaa sanaad hural ntr geed l savlaad sentegleed yavchdag yum bilee, minii l medeh tomoohon companii ajil tiimerhuu yavagddag baisan

    Хариулах
    1. ааа 2019-05-19 08:21 at 08:21

      ямар компани вэ, нэрийг нь хэлээч, тэнд ажилд орое

      Хариулах
  5. New World Order (conspiracy theory) 2019-05-18 16:34 at 16:34

    yuuch hiideggui hudlaa olon kompaniud baigaa baigaa ugaasaa ene kapitalizm huvichilal ene ter chini hudlaa taanuusig ustgah gesen tuluvluguu baihguuyudaa

    Хариулах
  6. иргэниргэн 2019-05-18 16:49 at 16:49

    Зүйтэй !!!!!! Тийм л байх ёстой доо !!! Манай Монгол даан ч хөгжиж өгдөгүй юм билээ. 7 хоногт гурван өдөр ажиллаж , Өдөрт дөрвөн цаг ажиллад байвал Манай улсын хөгжил гэрлийн урагшлах юм шиг санагдаад байдаг юм

    Хариулах
  7. чимгээ 2019-05-18 17:28 at 17:28

    энэ амьдралд ойрхон судалгаа байна хүн гэдэг өнөө үед ямар ч сонголтгүй юманд хүчээр тулгагдан дуртай дургүй ч ажил хийж хэдэн төгрөг олж ходоодоо тэжээх хэрэгтэй болсон үе багаасаа хүчээл номорр дуртай дургүй ч нүдүүлэн бусдын хүчээр тулгасан тэр л системд шахагдан орно. арай гэж сурч сурч дуусаад нэг ажил олж хийгээд авгай хүүхэд гээд л явж өгнө. энэ дунд өөрөө хаа ч юм хаягдсан байх жишээтэй нэг хэвэнд цутгасан тойрогт ороод гарахгүй байсаар насыг элээж байгаа юм авсан цалин нь хаанаа ч хүрэхгүй дутуу гачуу амьдрах нь элбэг ер нь идэх хоолоо олж идэх гэж явсаар байгаад л нэг өдөр дуусаа

    Хариулах
  8. 2019-05-18 19:08 at 19:08

    Ийм л юм сурталчилж америк үзэл сурталаар тархи толгойг нь угааж байгаа цагт яааж хөгжих вэ дээ 100н жил болсон ч яг өнөөдөр шигээ л байна

    Хариулах
    1. Нэргүй 2019-05-18 19:44 at 19:44

      Тийм шүү, эхлээд АНУ Израйльд 6-8 туршчихаад Канад Англид хэрэгжүүлбэл зохилтой.

      Хариулах
    2. Нэргүй 2019-05-19 21:51 at 21:51

      ajil hiih durgvi bj gangalaah durtai ulsad amar yum bolohnidee DEMII YUM SURTCHILAHAA bolioch ta mini ee

      Хариулах
  9. ааа 2019-05-19 08:20 at 08:20

    яг үнэн, 5 дахь толгой ажиллуулахад бас л хүнд шүү, хөдөлмөрийн бүтээмж муууддаг, ер нь Монголд хэрэгжүүлье, тэртэй тэргүй 5 өдөр ажиллалаа гээд овойж оцойтлоо хөгжсөн нь хаа бн

    Хариулах
    1. Нэргүй 2019-05-20 11:53 at 11:53

      olon udur ajillahgvig surtchilahiin orond vr bvteeltei ajillasan hvmvvsiin talaar surtchilaach delhii dayarhiig surtchiulah sanaatai bol vr dvntei hereg boloh yum bichij bai

      Хариулах
  10. zochin 2019-05-19 11:01 at 11:01

    shal demiish dee, amrakh udur ni ikheskheer arkhidaad,partydaad ekhelne,kherkhen yaj ajilj amrakhaas l shaltgaalna

    Хариулах
  11. зочин 2019-05-20 16:16 at 16:16

    5 өдөр ажилладаг ч гэсэн хөдөлмөрийн хуулийн дагуу ажлын цагтаа ажлаа хийж баймаар байна.

    Хариулах
  12. ААНАА 2019-05-21 18:16 at 18:16

    ажлын 6 өдөр ч бас хэцүү шүү дээ. зарим нөхцөлд бүтээмж багатай байдаг тал бий.Ер нь бол бид нар ажлын 6 өдөр ажиллаад ганц бүтэн сайн өдөр гэрийн ажилтай зууралддаг үр хүүхдүүддээ анхаарал халамж тавьж чаддаггүй хүүхдүүд маань хүртэл эцэг эхтэй хамт байх хугацаа хомс байдаг ажил гэрийн хооронд 1-2 цаг түгжирч орой ядарсан хүмүүс очдог энэ нь хүүхдийн хүмүүжилд асар их хор хохирол учруулдаг би л гэхэд одоо харамсдаг 2 хүүдээ хичээл хийхэд нь туслах тэдэндээ цаг зав гаргаж чадаагүй үүнээс болж хүүхдүүдийн хүмүүжил сурлага хаягдах талтай байдаг . Ирээдүй болсон үрсдээ ойр байх ,хайр халамж түгээх ,зааж сургах хугацаа ээж аавууд та бидэнд хэрэгтэй шүү.

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн