2019-05-18 12:401min018

Долоо хоногт 4-өөс олон өдөр ажиллаж болохгүйг эрдэмтэд баталлаа

Untitled-7

Ажлыг бүтээмжтэй, үр дүнтэй хийхийн тулд долоо хоногийн 4 өдөр л ажиллахад хангалттай гэнэ. Энэ нь ажилчдын эрүүл мэндэд ч сайнаар нөлөөлж, аз жаргалтай болгодог. Үүнээс олон хоног ажиллавал ажиллах чадвар мууддаг тухай “The Hearty Soul”-д мэдээлжээ.

Харамсалтай нь олон хүмүүст ажлын ширээнийхээ ард суугаад л байвал илүү ихийг амжуулна гэж боддог. Энэ циклдээ баригдсаар бидний үр бүтээлтэй ажиллах чадвар ч мууддаг байна. Тэгвэл дэлхийн олон компани ажилчдынхаа сэтгэл ханамжид анхаарч, ажлын өдрийн тоог бууруулж байна. Ингэснээр хүмүүс илүү аз жаргалтай болж, ажлын байрандаа илүү их амжилт гаргаж байгаа гэнэ.

Өдөрт 4-5 цаг ажиллах нь

Ажилтай холбоотой судалгаа хийсэн сэтгэлзүйчид ажлын бүтээмжээр олон янзын туршилт явуулсны үр дүнд хүн өдөрт 4-5 цаг ажиллахад л хөдөлмөрийн бүтээмж нь өндөр байдаг гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Хөдөлмөрийн сэтгэлзүйгээр мэргэшсэн Андерс Эрикссон хэрвээ хүнийг анхаарал нь төвлөрөх хугацаанаас илүү удаан ажиллуулбал хэд хэдэн муу зуршил бий болдог гэнэ. Үүний улмаас хэчнээн үр бүтээлтэй хүн ч цагийг хий дэмийн нөхцөөж эхэлдэг байна.

Долоо хоногт 32 цаг ажиллах нь

Treehouse” боловсролын компанийн ерөнхий захирал Райан Карсон 2006 онд долоо хоногт ажлын 32 цагийн системийг нэвтрүүлснээс хойш ажилтнууд нь сэтгэл хангалуун, үр бүтээлтэй болж, компани нь жилд хэдэн сая долларын орлого олж эхэлжээ.

Яг үүнтэй адил “Reusser Design” вэб дизайны компани 2013 оны 7 хоногийн ажлын 4 өдөрт шилжиж үзсэн байна. Компанийг үүсгэн байгуулагч Нейт Рейссерийн ярьснаар үр дүнд нь ажлын бүтээмж эрс өссөн гэнэ.

Ажлын 1 өдрийг хасах нь

Саяхны нэгэн санал асуулгаар нийт оролцогчдын 28 хувь нь нэмэлт нэг өдрийн амралтын төлөө нэг өдрийн цалингаасаа татгалзахад бэлэн гэжээ. Үүнээс гадна та хэр удаан ажиллана, тэр хэрээр бүтээмж тань буурдаг байна. 2014 онд Стэнфордын их сургуулийнхан судалгаа хийтэл ажлын бүтээмж долоо хоногийн 50 цагийн ажлаас л буурч эхэлдэг байна. Үүнээс гадна Гэр бүл, хөдөлмөрийн хүрээлэнгийнхний хийсэн судалгаагаар хүмүүс ажил дээрээ хэр ядарна, тэр хэрээр алдаа гаргадаг гэжээ. Харин алдаа гаргах нь тэр чигтээ үр бүтээмжид нөлөөлдөг билээ.