Аз жаргалыг мөнгөөр худалдан авч болдоггүй гэдэг. Хэдийгээр баян байх нь илүү тав тухтай ч энэ нь туйлын үнэн үг аж. Нэгэн тэрбумтан сард 12 доллар олдог байхдаа илүү аз жаргалтай байсан гэжээ.
“Alibaba” интернэтийн агуу том компанийг үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Жек Ма их сургуулиа төгссөний дараа мөнгө олж эхэлсэн үедээ илүү их таашаалыг мэдэрдэг байсан гэнэ. Олон хүний хувьд энэ мэдрэмжийг амсаж үзсэн нь лавтай.
Ма нь “Alibaba” компанийнхаа хувьцааны анхны борлуулалтаар 25 тэрбум доллар олсноос хойш Хятадын хамгийн баян хүн болсон юм. Тэрбээр ажлын гараагаа орон нутгийн их сургуульд англи хэлний багшаар ажиллаж эхэлсэн гэнэ. Энэ үеэ тэр “амьдралын хамгийн сайхан үе” хэмээн нэрлэдэг.
Ма түүнчлэн төрөлх Ханжоу хотдоо хийж байсан ажлаараа сард ердөө л 12-хон доллар олдог байсан ч бүхнээс илүү жаргалтай байсан гэж “Янзы мөрний матар” хэмээх өөрийнх нь тухай баримтат кинонд өгүүлжээ.
“Хэрвээ танд нэг саяас бага доллар байгаа бол та мөнгөө юунд үрэхээ сайн мэднэ. Харин нэг тэрбум доллар гэхээр таны мөнгө биш болно. Өнөөдөр надад байгаа мөнгө бол хариуцлага юм. Энэ бол хүмүүс надад итгэж байгаагийн шинж” хэмээн 2015 онд “Нью-Йоркийн эдийн засгийн клуб”-т үг хэлэх үеэрээ ярьжээ.
Тэрбээр энэ илтгэлээрээ тэрбум доллартай компанийг удирдах хариуцлага гэдэг хүнд дарамт гэдгийг тайлбарлахыг оролдсон байна. Тэрбээр нийгмийн өмнөөс баялгаа ухаалаг ашиглах хэрэгцээтэй болсон гэжээ. “Би үүнийг өөрийнхөөрөө итгэл гэж ойлгосон” хэмээн ярьжээ.
Үүнээс гадна тэрбумтан байна гэдэг стрессээр дүүрэн байхыг хэлнэ хэмээсэн байна. Тиймээс ч тэр багшаар ажиллаж байсан үеэ хамгийн сайхан нь гэж үздэг биз ээ. “Alibaba”-гийн хувьцаа амжилттай худалдагдаж, Ма олны танил эрхэм болсны дараа шинэ дарамттай учирч эхэлснээ ийнхүү ярьжээ. “IPO маш амжилттай хийгдэж, бид үр дүнд нь ч сэтгэл хангалуун байсан. Гэхдээ үүнийг хэлэхэд хүмүүс таны талаар хэт өндөр хүлээлттэй, бодолтой болсон ч та аль болох тайван байж, өөрийнхөөрөө байх хэрэгтэй гэж би боддог” хэмээжээ.
Магадгүй та Жек Матай санал нэгдэхгүй байж болох. Гэхдээ тэрбумтнууд ч мөн мөнгөөр худалдан авч болохгүй зүйл байдаг гэдгийг ойлгодог гэдгийг үүгээр харуулахыг зорилоо.
1 comment
hudlaa shaagaal