Зам тээврийн дүн шинжилгээгээр дагнан ажилладаг INRIX байгууллага жил бүр дэлхийн хамгийн их түгжрэлтэй улс болон хотуудын жагсаалтыг гаргадаг. Тус байгууллага саяхан 2017 оны жагсаалтаа танилцууллаа.

Дэлхийн хамгийн их түгжрэлтэй хотын жагсаалтад ОХУ-ын нийслэл Москва хот хоёрдугаар байрт хоёр жил дараалан бичигджээ. Уг байгууллагын судалгаагаар, москвачууд өнгөрсөн жил замын хөдөлгөөний түгжрэлд дунджаар 91 цаг зогсчээ.

Харин АНУ-ын Лос Анжелес хотын иргэд замын түгжрээнд 102 цаг зогссон үзүүлэлтээрээ жагсаалтыг тэргүүлсэн байна. Дээрх жагсаалтын эхний аравт орсон хотуудыг танилцуулъя

Лос Анжелес /АНУ/
Москва /ОХУ/
Нью-Йорк /АНУ/
Сан-Франциско /АНУ/
Атланта /АНУ/
Майями /АНУ/
Сан-Паулу /Бразил/
Богота /Колумб/
Лондон /Их Британи/
Парис /Франц /
Үүнээс гадна, INRIX байгууллага нь дэлхийн хамгийн их түгжрэлтэй улсын жагсаалтыг гаргасан байна. Улсаар нь авч үзвэл, дэлхийн хамгийн түгжрэл ихтэй орноор Тайланд тэргүүлж, Индонез удаалжээ. Тэдний араас Колумб, Венесуэль орсон бөгөөд тавдугаар байрыг АНУ, ОХУ хуваан эзэлсэн байна.

Гэхдээ энэ судалгаанд Энэтхэг, Хятад, Япон зэрэг орнуудыг хамруулаагүй ажээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

By updown

13 thoughts on “Дэлхийн хамгийн их түгжрэлтэй хотын жагсаалт”
  1. Монгол гайгуй байгаа юм байна ш дээ. Дугаарын хязгаарлалтаа зогсоож хамаагуй зам барихаа болих хэрэгтэй юм байна ш дээ.

    1. манайхыг огт мэддэггүй гэсээн. дандаа морь, морь тэргээр явдаг гэж ойлгосон гэсээн

  2. Манайхыг энэ судалгаанд оруулаагүй, энд 10 саяаас дээш хүн амтай дэлхийн том хотууд орсон, цөөхөн хүн амтай хөдөөний нүүдэлчдийн хотыг энд тоож ч авч хэлцээгүй

  3. Манай УБ хот биш, манай замын түгжирэл түгжирэл биш ээ. бид л угаасаа юм үзээгүй сүржин улс болохоороо сүржигнээд байгаа болохоос.

зочин-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн