Зам тээврийн дүн шинжилгээгээр дагнан ажилладаг INRIX байгууллага жил бүр дэлхийн хамгийн их түгжрэлтэй улс болон хотуудын жагсаалтыг гаргадаг. Тус байгууллага саяхан 2017 оны жагсаалтаа танилцууллаа.
Дэлхийн хамгийн их түгжрэлтэй хотын жагсаалтад ОХУ-ын нийслэл Москва хот хоёрдугаар байрт хоёр жил дараалан бичигджээ. Уг байгууллагын судалгаагаар, москвачууд өнгөрсөн жил замын хөдөлгөөний түгжрэлд дунджаар 91 цаг зогсчээ.
Харин АНУ-ын Лос Анжелес хотын иргэд замын түгжрээнд 102 цаг зогссон үзүүлэлтээрээ жагсаалтыг тэргүүлсэн байна. Дээрх жагсаалтын эхний аравт орсон хотуудыг танилцуулъя
Лос Анжелес /АНУ/
Москва /ОХУ/
Нью-Йорк /АНУ/
Сан-Франциско /АНУ/
Атланта /АНУ/
Майями /АНУ/
Сан-Паулу /Бразил/
Богота /Колумб/
Лондон /Их Британи/
Парис /Франц /
Үүнээс гадна, INRIX байгууллага нь дэлхийн хамгийн их түгжрэлтэй улсын жагсаалтыг гаргасан байна. Улсаар нь авч үзвэл, дэлхийн хамгийн түгжрэл ихтэй орноор Тайланд тэргүүлж, Индонез удаалжээ. Тэдний араас Колумб, Венесуэль орсон бөгөөд тавдугаар байрыг АНУ, ОХУ хуваан эзэлсэн байна.
Гэхдээ энэ судалгаанд Энэтхэг, Хятад, Япон зэрэг орнуудыг хамруулаагүй ажээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
13 comments
Manaihiig oruulsan uu sudalgaandaa kkk
manaih shuud negt orno
Монгол гайгуй байгаа юм байна ш дээ. Дугаарын хязгаарлалтаа зогсоож хамаагуй зам барихаа болих хэрэгтэй юм байна ш дээ.
манайхыг огт мэддэггүй гэсээн. дандаа морь, морь тэргээр явдаг гэж ойлгосон гэсээн
mongol gaigvi l yum bn sh tei
Манайхыг энэ судалгаанд оруулаагүй, энд 10 саяаас дээш хүн амтай дэлхийн том хотууд орсон, цөөхөн хүн амтай хөдөөний нүүдэлчдийн хотыг энд тоож ч авч хэлцээгүй
их юм болж дээ чи…
Монголын Улаанбаатар №1т орно дөө
МОСКВАД нэг түгжрэхээрээ 4-5 цаг зогсдог юм даа
Манай УБ хот биш, манай замын түгжирэл түгжирэл биш ээ. бид л угаасаа юм үзээгүй сүржин улс болохоороо сүржигнээд байгаа болохоос.
Ene jagsaaltad ene udaa mergejliixniig oruulagui genee
Ene jagsaaltad ene udaa mergejliixniig oruulagui genee
Манай түгжрэл бол хувиа хичээгсэд, бэртэгчин зангийн түгжрэл.