Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Ц.Нямдорж юунаас айгаад байна вэ? – updown.mn

Ц.Нямдорж юунаас айгаад байна вэ?

ШШГЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр салбарын сайддаа тансаг зэрэглэлийн “Лексус-570” маркийн  автомашин бэлэглэсэн нь долигоносондоо ч биш юм байна. Түүний  амь насыг гэмт халдлагаас  хамгаалж, тоноглол бүхий автомашин авч өгсөн болж таараад байна.  Энэ талаар Ц.Нямдорж сайд  “2010 онд төрийн өндөр албан тушаалтан Ц.Нямдоржийг дуусга  гэж  миний аюулгүй байдалд заналхийлсэн тухай  УИХ-ын зарим гишүүн тэр үед надад хэлсэн. Манай яамныхан шинэ машин авсан нь аюулгүй байдалтай холбоотой.

Миний амь насыг хамгаалах гэсэн санаа юм” гэжээ.  Тэгвэл Ц.Нямдорж сайд юунаас айгаад байна вэ. Аль 2000 оны үед болсон сураг төдий заналхийлэл 18 жилийн дараа ил болж, сайд амь насаа хамгаалж, тансаглаад байгаа нь сонирхолтой л юм.

2010 оны үед төрийн өндөр албан тушаал хашиж байсан эрхмүүд одоо Ц.Нямдорж сайдын аминд хүрэхийг санаархана гэдэг нэг л чихэнд хол сонсогдоод байгаа юм.  Хэрэв Ц.Нямдорж сайд үнэхээр аюулд ороод хамгаалалт хүсээд байгаа юм бол УИХ-ын дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нарт хандаж, хамгаалалт хүсч болох юм. Түүнд төрийн хамгаалалт хүсч байгаагаа илэрхийлж явсан удаа нэгээр тогтохгүй л бий байх. Уг нь Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайд. Монголын хууль, цагдаагийн байгууллагыг атгаж байгаа. Гэсэн атлаа заналхийллээс айж, төмөр хөлгөөр   хамгаалуулаад байна гэдэг утгагүй юм. Нөгөө талаас ШШГЕГ-аар дамжиж орж ирсэн энэ автомашиныг Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалын хүргэн нийлүүлсэн гэх мэдээлэл бий. Энэ автомашиныг худалдан авсан  гэрээн дээр  ШШГЕГ-ын Санхүү, хангамжийн газрын дарга, дэд хурандаа Я.Ган-Эрдэнэ, нөгөө талаас “Лотус голд майнинг” компанийн захирал Д.Гарамдагва нар гарын үсэг зуржээ. Харин 360 сая төгрөгөөр худалдан авсан гэх “Лексус-570” маркийн автомашиныг хөрөнгийн ямар эх үүсвэрээр авсан гэдэг нь одоог хүртэл тодорхойгүй хэвээр байна. Харин “Лотус голд майнинг” компанитай Монгол­банкны ерөн­хийлөгч асан Н.Золжар­галын хүргэн холбоотой гэх мэдээлэл бас бий.

Тэгэхээр сайд Ц.Нямдорж,  Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалаас тансаг зэрэглэлийн унаа авчихсан уу гэсэн хардлага төрж байна.  Ц.Нямдорж өмнөх их хурлын үед “Н.Золжаргал гэдэг хүнээ зайлуулахгүй бол мөнгөний бодлого болохоо байлаа” гэж мөн ч олон удаа хэлсэн.  Харин түүнийг сайд болсны дараахан  Н.Золжаргалыг АТГ-аас баривчилж,  Ц.Нямдорж энэ талаар мэдээлэл хүртэл хийж байлаа.   Ер нь  Ц.Нямдорж,  Н.Золжаргал хоёр нэг зүгт харж явах улс биш. Харин  ийм үнэтэй тансаг унаагаар холбогдсон нь анхаарал татаж байна.  Санамсаргүй тохиолдол байв уу. Шалгах л асуудал юм.

Эх сурвалж: 
 

4 thoughts on “Ц.Нямдорж юунаас айгаад байна вэ?

  1. Зочин 2018-02-07 15:51 at 15:51

    арай Золжаргалтай холбогдох хүн биш тийм ухамсар шунал байхгүй гэдэшт бат итгэж бна

    Хариулах
  2. Нэргүй 2018-02-07 22:51 at 22:51

    Улсаас мөнгө гаргаагүй нэг хулгараас авсан бол одоо яая гэхэв, чадаж байгаа юм

    Хариулах
  3. зочин 2018-02-08 00:01 at 00:01

    Нэг муу ,албаны машинаас өөр сэдэв алга уу???, нөгөө Баяр, Баярцогт, Ренчин0 этр газрын гав руу орчихсон уу???, ард түмэн Нямдоржийн талд ,хичнээн ч машин гэж орилоод хол явахгүйэээ.КККК

    Хариулах
  4. зочин 2018-02-08 14:47 at 14:47

    Цаг хугацаа бүхнийг харуулна. Эрүүл мэндээ бодоцгоое.

    Хариулах

зочин-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн