Заримдаа өөрийн мэдэлгүй цаг харахад цаг, минут нь ижилхэн тоотой болсон үе байдаг. Энэ байдал давтагдаж, ижил цагийг ойр ойрхон харах нь хувь заяа ямар нэгэн анхааруулга дохио өгч байгаагийн шинж гэнэ.
00:00
Хэт ачааллын үе. Бие махбод тань сайн амарч, сэтгэл санаагаа сэргээхийг сануулж байна. Та сүүлийн үед тэсвэрлэхийн аргагүй хүнд ажиллаж байна гэсэн үг.
06:06
Эд зүйлсдээ анхаар. Харамсалтай нь та юмаа хулгайд алдах эрсдэл нэмэгдсэн бөгөөд та үүнээс урьдчилан сэргийлж чадахгүй нь бололтой.
08:08
Хэрвээ та энэ цагийг ойр ойрхон харж байвал та айхаа хэрэггүй гэсэн үг. Сүүлийн үед таныг айдас, өөртөө итгэлгүй байдал байнга удирддаг болжээ. Үүнээс салахын тулд шалтгааныг нь тайлах гэж оролдоорой.
11:11
Анхаарал болгоомжтой байхгүй бол ойрын хүрээллийнхнээс тань нэг нь таныг хуурч болзошгүй байна. Үүнийг хэр эрт мэдэж авна, тэр хэрээр амьдралын асуудал тань цэгцэрнэ.
13:13
Та эрүүл мэнддээ нэн даруй анхаарал тавих хэрэгтэй. Эрүүл мэндийн асуудлаа хойш нь тавих тань хангалттай. Одоо бие махбод тань ингэж болохгүйг сануулах болно.
22:22
Та энергийн хамгаалалтад орох хэрэгтэй байна. Сүүлийн үед та нэг бус энерги сорогчтой харилцаж байна. Тэднээс хамгаалах ямар нэгэн арга хэмжээ авах хэрэгтэй.