Сар шинийн баяр дөхсөн энэ өдрүүдэд халаасны хулгай, дээрмийн гэмт хэргээс гадна залилангийн хэрэг нэмэгдэх хандлагатай байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгчдийн арга нарийсч ахмад настануудын тэтгэврийн мөнгийг мэхлэх тохиолдол цөөнгүй гарах болсон аж. Сүүлийн өдрүүдэд 65-72 орчим насны ахмадуудаас “Хүү чинь эрүүлжүүлэхэд хоносон байна. намайг мөнгө аваад ир гэлээ”, “Багц бэлэг худалдаж авах уу” гэх зэргээр залилан мэхэлж, мөнгийг нь залилан зугтаасан гэж цагдаагийн байгууллагад хандаж байгааг албаны хүмүүс хэлэв.
Өчигдөр (2018.02.06) Сүхбаатар дүүргийн аравдугаар хорооны иргэн 72 настай эмэгтэй “Д”-г үл таних 30 настай эрэгтэй “Г” нь цагдаагийн алба хаагчийн нэрийг барьж “Танай хүү эрүүлжүүлэхэд орсон. Та 50.000 төгрөг өг” гэж залилсан хэрэг гарчээ. Гэмт этгээдүүд залилан хийхдээ хохирогчдын нас болон амьдралын боломж нөхцлийг судалдаг байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. Тиймээс иргэдийг сонор сэрэмжтэй байхыг цагдаа нар анхааруулж байна.
2 comments
Архичдын хүүхдүүд ингээд л эцэг эхдээ гай тарьж байна. Хүү нь хүн шиг бол ашиглаж чадахгүй биз дээ
evii evii huu chine eruuljuulehed geed yariad ehelmegts l omrood hetevchin deh hedee hend ogch baigaagaa ch medehgui ugch baigaa daa.